Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын чуулгын хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах төсөлд хориг тавих шаардлагагүй гэдгээ албан бичгээр хүргүүлжээ. Ингэхдээ,
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа. Миний бие Улсын Их Хурлын үйл ажиллагааг гацаанаас гаргах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх зорилгын хүрээнд эдгээр хуулиудын төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд дагаж мөрдөх хугацаанаас өөр өөрчлөлтгүйгээр баталсанд талархаж байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 53.5-д заасны дагуу илгээсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Ерөнхийлөгч тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заажээ.
Тиймээс чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудад хориг тавих шаардлагагүй гэжээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ