Серена Уильямсийн андуурал

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Серена Уильямсийн андуурал

Серена Уильямсийн андуурал

Мэргэжлийн талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн Мельбурнд болж байна. АНУ-ын алдарт теннисчин Серена Уильямс дөрөвдүгээр тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч Румыны Симона Халепийг хожиж, шөвгийн наймд үлдээд байгаа. Өнгөрөгч Даваа гаригт болсон тоглолтын үеэр хөтлөгч дэлхийн тэргүүн теннисчин С.Халепийг зарлах үед Серена чихэвтэй байсан учраас өөрийг нь дуудсан гэж бодон андуурч, талбай дээр гарч ирсэн нь өөрийг нь эвгүй байдалд оруулсан юм. Гэвч тоглолтын туршид Серена илүүрхэж, ялалт байгуулсан.

38 настай алдарт теннисчний хувьд дэлхийн чансааг тэргүүлж явсан үе бий. Серена энэ тэмцээнд 16-д эрэмбэлэгдэн тоглож байгаа бөгөөд өнөөдөр Чехийн К.Плишковаг хожвол хагас шигшээд үлдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж