Засгийн газар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Хуваарь ёсоор Засгийн газрын хуралдаан болж байна. Хуралдаан  өглөө 08.00 цагаас эхэлсэн. Засгийн газрын ээлжит хуралдаанаар  19 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Төрийн албаны тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан  Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журам, ёс зүй, стратеги төлөвлөгөө гаргах дүрэм журам, Төрийн жинхэнэ албан хаагчын гүйцтэтгэлийн төлөвлөгөө, мэргэшлийн түвшинг үнэлэх журам зэрэг  шинэ хуультай уялдуулсан  холбогдох журмуудыг  баталж байгаа аж. Уг тогтоолыг  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар  хэлэлцүүлж байна.

Мөн Засгийн газрын хуралдаанаар Монгол, Эквадорын Засгийн газар хоорондын Ноот бичиг батлах тухай, Монгол Румыны Засгийн газар хоорондын протокол батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцэнэ.

Түүнчлэн Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто зам барих төслийн хэрэгжилтийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар танилцуулах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж