Японы Н.Осака хагас шигшээд үлдлээ | News.MN

Японы Н.Осака хагас шигшээд үлдлээ

Японы Н.Осака хагас шигшээд үлдлээ

Японы Н.Осака хагас шигшээд үлдлээ

Мэргэжлийн талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн Мельбурнд өндөрлөх дөхөж байна. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд Японы Н.Осака шалгарлаа. Тэрбээр Укрианы теннисчин Елина Свитолинаг 6:4, 6:1-ээр хожлоо. Осакагийн дараагийн өрсөлдөгч АНУ-ын алдарт теннисчин Серена Уильямс болон Чехийн Каролина Плишкова нарын аль нэг байх юм.

Энэ жил 21 настай Н.Осака 2018 оны Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн билээ. Тэрбээр шигшээ тоглолтод Серена Уильямсыг хожиж, анхны “Их дуулга”-ын цомоо өргөсөн юм.

Мельбурнд болж буй Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймд Японы К.Нишикори үлдээд байна.  Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хагас шигшээд өрсөлдөх теннисчид тодорно.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж