“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байна | News.MN

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байна

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байна

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн  хамтын ажиллагаа өргөжин тэлж байна

Монгол Улсын эдийн засгийг нуруундаа тээж явдаг тоотой хэдэн компаниудын нэг болох Эрдэнэт vйлдвэр нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог vйлдвэр бөгөөд Орхон аймгийн төсвийн 85-90%, Монгол улсын төсвийн 30-40%-ийг дангаараа бүрдүүлж байна. Өнгөрөгч 2018 онд 40 жилийн ойгоо тэмдэглэсэн Эрдэнэт үйлдвэр нь 40 жилийн хугацаанд 16,7 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн бол нийт хүдэр олборлолтын хэмжээ 823,3 сая тонн байна.

1978 онд Монгол, Орос хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан. Жилд 32 сая тонн хvдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж эхэлсэн.

2022 он хүртэл Эрдэнэт үйлдвэр хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний дагуу үйлдвэрийн тоног төхөөрөмжийг эрчим хүч, цахилгаан энерги бага зарцуулдаг, байгаль орчинд ээлтэй орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэх замаар боловсронгуй болгож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2015 оноос жилд 35 сая тн хүдэр боловсруулах болгон нэмэгдүүлэх, нэгж бүтээгдэхүүний зардлыг бууруулах, улмаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэн ажиллаж байна.

Энэхүү стратеги төлөвлөгөөний дагуу Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, дэлхийн стандартад нийцсэн, өндөр хүчин чадал бүхий, байгаль орчинд ээлтэй, түлшний зарцуулалт бага, хамгийн бага зардлаар их бүтээмж гаргагч тоног төхөөрөмжүүдээр хүчээ сэлбэж  байна. Тиймдээ ч Эрдэнэт үйлдвэрийн хамт олон өөрсдийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай АНУ-ын дэлхийд №1 уул уурхай, хүнд даацын машин механизм үйлдвэрлэгч Caterpillar-ийн тоног төхөөрөмжүүдийг өөрсдийн бүлд нэмлээ.

CAT-ийн албан ёсны дилер Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-аас өчигдөр буюу 2019 оны 1-р сарын 21-ний билэгт сайн өдөр хамгийн сүүлийн үеийн, сайжруулсан CAT824K дугуйт түрэгч, CAT16M3 автогрейдер, CAT232D универсал ачигч зэрэг тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх, түлхүүр гардуулах ёслолыг Эрдэнэт үйлдвэрт амжилттай зохион байгууллаа. Эдгээр техникүүд нь Эрдэнэт үйлдвэрийн гарц, бүтээмж, орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Дээрх техникүүдийг хүлээлгэн өгч, түлхүүр гардуулах үйл ажиллагаанд “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн худалдааны ерөнхий менежер А.Жанчив, худалдааны төлөөлөгч Ц.Баяраа болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан, Ил уурхайн дарга Б.Отгондаваа, Геологи хайгуулын албаны дарга М.Дамдинсүрэн тэргүүтэй инженер, оператор, машинистуудын баг бүрэлдэхүүнүүд оролцож, ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Та бүхний ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсэн ерөөе!

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2019-01-23 202.126.89.201

Erdenet hund surtlaasaa salj bgaa bololtoi. Tegmeersen dee...

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж