Хүйтний үеэр шувуудыг хооллохыг москвачуудад уриалав

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Хүйтний үеэр шувуудыг хооллохыг москвачуудад уриалав

Хүйтний үеэр шувуудыг хооллохыг москвачуудад уриалав

Ойрын өдрүүдэд Москва хавиар ихээхэн хүйтэрч байгаа учраас нийслэл хотод өвөлжиж байгаа шувуудад хоол бэлдэж өгөхийг "Мосприрода" байгууллага Оросын нийслэлийн оршин суугчдад уриалсан байна. Москва хотын Байгаль хамгаалах газрын РИА Новости-д мэдээлснээр шувуудад зориулан аарц, давс багатай гахайн өөх бэлдэж өгөхийг байгаль хамгаалагчид зөвлөж байгаа ажээ.

Цаг уурын байгууллагын мэдээгээр энэ долоо хоног Москва орчимд эрч хүйтэрч шөнөдөө хасах 25, өдөртөө 13-15 градус хүрэх юм. Энэ олон жилийн дунджаас 56- градусаар хүйтэрнэ гэсэн үг юм. Аарц, гахайн өөхнөөс гадна талхны үйрмэг, овъёос, наранцэцгийн үрээр шувуудыг хоолллож болох ажээ. "Мосприрода"-гийн мэдээлснээр өвөлдөө Москвад 100 орчим төрлийн шувуу өвөлждөг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж