Нохой чарганы уралдааны шагналын сан 11 сая рубльд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Нохой чарганы уралдааны шагналын сан 11 сая рубльд хүрчээ

Нохой чарганы уралдааны шагналын сан 11 сая рубльд хүрчээ

ОХУ-ын Камчатскад зохиогддог нохой чарганы “Берингия” уралдааны энэ жилийн шагналын сан 11 сая рубль хүрлээ хэмээн Камчатск мужийн захиргаа мэдээллээ. Энэ нь өнгөрсөн 2018 онтой харьцуулахад 1,5 сая рублиэр нэмэгдсэн дүн юм. Нохой чарганы "Берингия" уралдаан Камчаткийн арал дээр 1990 оноос хойш тогтмол зохиогдож байна. 2010 онд энэ уралдааныг Камчаткийн хязгаарын албан ёсны тэмдэглэлт баярт тооцож иржээ.

Өнгөрсөн 2018 оны уралдаанд 15 баг оролцсон бөгөөд маршрут нь Камчаткийн Мильково сууринаас Чукоткийн Марково суурин хүртэл 2101 километр үргэлжилсэн нь энэ төрлийн уралдааны хамгийн урт маршрут болж Гиннесийн номд бүртгэгдсэн. “Тэмцээний шагналын сан 11 сая рубль болсон ч тэргүүн байруудын шагналын хэмжээ нэмэгдэхгүй. Жил ирэх тутам тоо нь нэмэгдэж байгаа оролцогчдыг урамшуулахад шагналын санг зарцуулна” хэмээн уралдааныг зохион байгуулах хорооны дарга Алексей Войтов РИА Новости-д ярьсан байна.

Тэмцээний тэргүүн байруудын шагналын хэмжээ 2014 оноос хойш өөрчлөгдөөгүй. Тэргүүн байрын шагнал 3 сая, дэд байрынх 2 сая, харин гуравдугаар байрын шагнал нэг сая рубль юм. Энэ жилийн “Берингия-2019” уралдаан Эссо гацаанаас гуравдугаар сарын 3-нд гараагаа эхэлнэ. Харин гуравдугаар сарын 23-нд Усть-Камчатск сууринд барианд орно. Өнөөдрийн байдлаар Камчатка, Карелии, Хабаровск, Москва, Швейцариас нийт 15 баг оролцох хүсэлтээ ирүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж