Оросын Карелийд ирж суурьшихыг дэмжсэн хөтөлбөрийг батлав | News.MN

Оросын Карелийд ирж суурьшихыг дэмжсэн хөтөлбөрийг батлав

Оросын Карелийд ирж суурьшихыг дэмжсэн хөтөлбөрийг батлав

Оросын Карелийд ирж суурьшихыг дэмжсэн хөтөлбөрийг батлав

Гадаад улсад амьдран суугаа орос иргэдийг Карелийд шилжин суурьшихыг дэмжсэн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоолд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев гарын үсэг зурсныг ОХУ-ын Засгийн газрын албан сайтад мэдээлжээ. Энэхүү үндэсний хөтөлбөр нь Гадаадад амьдарч буй нутаг нэгтнүүдийг Карелий улсад сайн дураараа шилжин суурьшихад дэмжлэг үзүүлэх гэсэн албан ёсны нэртэй юм.

Карелий улсад өндөр мэргэжлийн ажилтнууд  шаардлагатай байгаа учраас ийм тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа ажээ. Ялангуяа тус улсын эрүүлийг хамгаалах салбарт эмч, мэргэжилтнүүд нэн хэрэгцээтэй байгаа юм. Хөтөлбөрт тусгаснаар 2025 он гэхэд Карелийд 2000 орчим шаардлагатай мэргэжилтнийг авчран суурьшуулах ажээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хашир 2019-01-23 66.181.179.169

Монголчууд тэр Карельд нь очиж ажиллаж болдоггүй юм болов уу, уул нь цаашаа ч Финлянд ойрхон доо.

Avatar

Зочин 2019-01-23 24.111.109.182

Шуналтай оросууд Карелийг Финландад нь буцаагаад өгчих юм бол хууль ёсны жинхэнэ эзэд нь дор нь сэгийтэл өөд нь татна доо.

Avatar

Зочин 2019-01-23 202.170.71.157

40 оны Финийн дайн буюу өвлийн дайнаар Финляндаас булаан авсан газар л даа,

Avatar

Зочин 2019-01-23 149.167.33.143

ТЭГЖ ХУЛХИДУУЛАХ ХҮН ОЛДОХГҮЙ ЭЭ. ДАЛЬНЫЙ ВОСТОКТ 1 ГА ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭНЭ НЬ ШИГ ХӨТӨЛБӨР ШОГ ҮЗҮҮЛБЭР БОЛООД ДУУССАН ШҮҮ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж