Оросын Карелийд ирж суурьшихыг дэмжсэн хөтөлбөрийг батлав

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Оросын Карелийд ирж суурьшихыг дэмжсэн хөтөлбөрийг батлав

Оросын Карелийд ирж суурьшихыг дэмжсэн хөтөлбөрийг батлав

Гадаад улсад амьдран суугаа орос иргэдийг Карелийд шилжин суурьшихыг дэмжсэн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоолд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев гарын үсэг зурсныг ОХУ-ын Засгийн газрын албан сайтад мэдээлжээ. Энэхүү үндэсний хөтөлбөр нь Гадаадад амьдарч буй нутаг нэгтнүүдийг Карелий улсад сайн дураараа шилжин суурьшихад дэмжлэг үзүүлэх гэсэн албан ёсны нэртэй юм.

Карелий улсад өндөр мэргэжлийн ажилтнууд  шаардлагатай байгаа учраас ийм тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа ажээ. Ялангуяа тус улсын эрүүлийг хамгаалах салбарт эмч, мэргэжилтнүүд нэн хэрэгцээтэй байгаа юм. Хөтөлбөрт тусгаснаар 2025 он гэхэд Карелийд 2000 орчим шаардлагатай мэргэжилтнийг авчран суурьшуулах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж