Ньюс хөтөч: "Бид уучлахгүй" хөдөлгөөн мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: "Бид уучлахгүй" хөдөлгөөн мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: "Бид уучлахгүй" хөдөлгөөн мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Монгол улсын засгийн газраас баталсан "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Эрх зүйн хөтөч" бэлтгэх эхний ээлжийн сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.
  • Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх   “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл экспо”, “Дүнжингарав”, 6 буудлын “Оргил” худалдааны төвийн салбаруудад явагдана.

09.30

  • "Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах боломж” сэдэвт хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудалд болно.
  • Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

10.00

  • Монголын жуулчны баазуудын чуулган Корпорайт зочид буудалд  болно.

11.00

  • Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас “Өнөөдөр” сонины байранд хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
  • УИХ, Засгийн газарт МҮЭ-ийн холбоо болон Мэргэжил үйлдвэрлэлийн салбарын холбоод, 21 аймгийн ҮЭ-ийн холбоо, Нийслэлийн ҮЭ-ийн холбоодоос нэгдсэн санал, шаардлагыг тавиж байгаатай холбогдуулж Хэвлэлийн бага хурал зарлаж байна. МҮЭХ-ны байр 4 давхарт хурлын зааланд.

11.30

  • "Бид уучлахгүй хөдөлгөөн" хуулийн этгээд болж үүсгэн байгуулагдсантай холбогдуулан "Авлига, албан тушаалын хэргийг шийдэх шийдэл" сэдвээр Зууны мэдээ мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11.40

  • Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллах санамж байгуулах ажиллагаа "Хангарди" ордны 14 дүгээр давхрын Хүндэтгэлийн танхимд  болно.

12.00

  • Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг 7 дахь жилдээ тодорхойлон үр дүнгээ Өнөөдөр сонины байранд танилцуулна.
  • Швед дэх Монголчуудаас эх орныхоо ирээдүйд гэсэн тодотголтойгоор 1000 маск тараана. Маск тараах ажилд Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн Ажлын албаны залуучууд хамтран ажиллана. Энэ ажлыг хариуцан ажиллаж байгаа хүнээс мэдээллийг 99994521 ээс авч болно.

15.00

  • "Виртуал төсөл"-ийн нээлтийн арга хэмжээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулагдана.

18.00

  • Монголын Үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчийн сонгууль, дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг Корпорейт зочид буудалд болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж