Загварлаг харагдах энгийн аргууд

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ - FASHION

Загварлаг харагдах энгийн аргууд

Загварлаг харагдах энгийн аргууд

Эмэгтэй хүн бүр загварлаг дэгжин хувцаслаж, өөртөө сэтгэл хангалуунаар цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүсдэг биз ээ. Гэхдээ өөрийн гэсэн өвөрмөц имижийг бүрдүүлэхийн тулд заавал брендийн хувцас өмсч, үнэтэй чамин эдлэл зүүх шаардлагагүй. Зүгээр л шүүгээндээ байгаа хувцаснуудаа хооронд нь зохицуулан өмсөхөд хангалттай. Та дараах хэдхэн дүрмийг биелүүлээд үзээрэй.


    Богино савхин хүрэм бол “сонгодог хувцас”

Цамц, футболк, ажил хэрэгч хувцас болон спорт хувцасны алинд ч зохицох сонголт бол богино савхин хүрэм юм. Тэр тусмаа хар савхин хүрэм хамгийн сонгодог нь. Гэхдээ та өөрийн сонирхлын дагуу чимэглэлтэй, тод өнгөтэй эсвэл зурагтай гээд алийг нь ч сонгоод өдөр тутам өмсөх боломжтой. Эмэгтэй хүнд заавал байх хувцасны нэг гэж хэлж болно.

 Олон давхар хувцас буюу “загварлаг сонгино”

Цамцан дээр богино майк, түүн дээр хүрэм, ороолт зэргийг сонгины хальс мэт давхарлан зохицуулж өмссөнөөр давтагдашгүй загвар бий болгож болох юм. Бас бариу савхин өмдөн дээр богино юбка ч өмссөн болно. Энэ төрлийн стилийг та мэдрэмждээ тулгуурлан хүссэнээрээ зохиож болох давуу талтай.

Том ба жижиг хувцсыг хослуул

Загвар гэдгийг нэг талаас хувцасны зохист хэмжээ, харьцааг эсрэгцүүлэн наадах урлаг гэж тайлбарлаж болох юм. Хэрэв та хувцаслалтын шинэ хэв маяг үүсгэхийг хүсвэл том жижиг, бариу сул, хатуу зөөлөн зэргээр нь эсрэгцүүлэн өмсөж үзэхийг зөвлөж байна. Жишээ нь богино цээживчийг урт дэрвэгэр юбка болон өргөн өмдтэй, эсвэл богино шортон дээр сул цамц өмсөх зэргээр туршаад үзээрэй.

 Энгийн хувцас дээр нэг содон эдлэл нэмээд үз

Зарим үед ажил хэрэгч, чөлөөтэй хувцаслахаар хэтэрхий энгийн харагдах тохиолдол байдаг. Тийм үед тод өнгийн жижиг цүнх эсвэл нүдний шил зүүх нь таныг илүү загварлаг харагдуулах нэг арга юм.

 Агшин зуурт хийх боломжтой загварлаг үйлдэл

Дээгүүр хувцас буюу ямар ч төрлийн футболк, цамцныхаа урд хэсгийг өмдөндөө хавчуулснаар гоёмсог хуниас үүсч таныг сайхан харагдуулах болно. Энэ нь эгшин зуурт хийх боломжтой жижиг хэрнээ маш загварлаг үйлдэл юм.

Загварын мэргэжилтнүүдийн дуртай сонголт бүрх малгай

Хувцас загварын олон төрлийн туслах хэрэгсэл байдаг ч бүрх малгай хамгийн шилдэг нь хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг байна. Өдөр тутмын амьдралаас гадна баяр ёслолын үед хүртэл үүнээс илүү дэгжин харагдуулдаг эд байхгүй л болов уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж