Инновацийн санаагаа хөгжүүлэх, турших, зах зээлд нэвтрүүлэх боломжид таныг урьж байна | News.MN

Инновацийн санаагаа хөгжүүлэх, турших, зах зээлд нэвтрүүлэх боломжид таныг урьж байна

Инновацийн санаагаа хөгжүүлэх, турших, зах зээлд нэвтрүүлэх боломжид таныг урьж байна

Инновацийн санаагаа хөгжүүлэх, турших, зах зээлд нэвтрүүлэх боломжид таныг урьж байна

Монгол Улсын инновацийг дэмжих зорилгоор Монгол Улсын үндэсний хөгжлийн газар болон GIZ ЭТИС хөтөлбөр хамтран “Жижиг, дунд бизнесийн инновациудыг дэмжих сан”, “Залуу эрдэмтэд, гарааны бизнесийн инновациудыг дэмжих сан”, “Бүтээлч сэтгэлгээ, медиа болон цахимжуулалтын төрлийн инновациудыг дэмжих сан” байгуулсан бөгөөд эдгээр сангуудын үйл ажиллагааны хэрэгжилтэд Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар хамтран ажиллаж байна.

Тус сангууд нь инновацийн төслийн материал хүлээж авч эхэлсэн бөгөөд дараах байдлаар дэмжлэг үзүүлнэ. Үүнд:

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээ, болон системийн инновацийн санаануудыг хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх болон хөгжүүлэлтийн явцад зөвлөх үйлчилгээгээр хангах.
  • Санхүүгийн дэмжлэг хүлээн авах төслийн хэрэгжүүлэгч нь нийт төслийн зардлын 20%-с доошгүй хэмжээг өөрөө санхүүжүүлэх шаардлага төслийн зүгээс тавигдана.
  • Нэг төсөлд олгох санхүүгийн дэмжлэгийн дээд хэмжээ 45.0 сая төгрөг хүртэл байна.

Та өөрийн инновацийн санаагаа 2019 оны 2-р сарын 14-ний өдрийн дотор дараах хаягт ирүүлнэ үү.

Электрон хувилбарыг: InnovationfundMongolia@gmail.com хаяг руу

Цаасан хувилбарыг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, НҮБ гудамж, 38-р байр 2-р давхарт   Инновацийн санд

Төсөл нь дараах бүтэцтэй байна. Үүнд:

  1. Шийдвэрлэх асуудлаа тодорхойлох
  2. Асуудлын шийдлээ танилцуулах
  3. Шийдвэрлэх арга замаа дэлгэрэнгүй танилцуулах
  4. Боломжит зах зээлийн талаар мэдээлэл оруулах
  5. Холбогдолтой бусад баримт материалууд

Төсөл шалгаруулах үе шатууд нь дараах байдлаар явагдана:

  1. Төслөө “Инновацийн сан”-д ирүүлнэ.
  2. Төслийн удирдах нэгжээс эхний шатны шалгаруулалтыг төслийн бүтцийн бүрэн бүтэн байдлыг харгалзан хийнэ. /Дээр дурдсан 1-5 дугаартай бүтцийн дагуу/
  3. Эхний шатанд шалгарсан төсөл хэрэгжүүлэгчдийг бизнес төлөвлөгөө боловсруулах сургалтад хамруулан сургалтын зардлыг сангаас хариуцна. Сургалтаар танилцуулагдсан загварын дагуу төслөө сайжруулан бичиж дахин санд өгнө.
  4. Сургалтанд хамрагдсан төсөл ирүүлэгч нарын төслийг төсөл шалгаруулах хороогоор хэлэлцэж ямар нөхцлөөр дэмжлэг олгох талаар шийдвэр гарна. Шийдвэр гаргалт нь зөвхөн төслийн мэдээлэл дээр үндэслэн хийгдэнэ.
  5. Гэрээ байгуулна.
  6. Төсөлд заагдсан хуваарын дагуу дэмжлэгийг төслийн удирдах нэгжийн зөвшөөрлөөр тухай бүрт олгоно. /Анхаарах зүйл: дэмжлэгийг шууд төсөл хэрэгжүүлэгчид шилжүүлэхгүй бөгөөд сангаас төслийн саналд заагдсаны дагуу бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэгчид шилжүүлнэ./

Төслийг шалгаруулахдаа дараах шалгуур үзүүлэлтүүдийг харгалзана. Үүнд:

  1. Төслийн хэрэгжих боломжит байдал /бодитой байдал/
  2. Эдийн засгийн ашигт байдал
  3. Байгаль орчинд ээлтэй эсэх
  4. Нийгмийн орчинд үзүүлэх нөлөө
  5. Ажлын байр нэмэгдүүлэх байдал

Сангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр зочлох болон утасаар лавлана уу. Утас: 99841236

Инновацийн сангийн талаар мэдээлэл

Инновацийн сангийн үндсэн зорилго нь:

Инновацийн сан нь Монголчуудын амьдралд эерэг өөрчлөлт авч ирэх шинэлэг санаа болон инновацийг дэмжих зорилготой. Санд ирүүлэх шинэлэг инновацилаг санаануудын жишээ нь:

  • Цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ эсвэл одоо байгаа үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх шинэлэг хялбар арга
  • Хэрэглэгч нь хувь хүн, албан байгууллага, айл өрхүүд
  • Экспортын бүтээгдэхүүн эсвэл зөвхөн Монголд хэрэглэгддэг бүтээгдэхүүн
  • Зөвхөн эмэгтэйчүүдэд, залуусд, эсвэл Монгол дуу хөгжим сонирхдог хүмүүст зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ.
  • Хүн бүрт зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ

Санд ирүүлэх таны санааг аливаа байдлаар хязгаарлагдахгүй. Хамгийн гол нь энэ санаа нь шинэчлэлт сайжруулалтыг бүтээж байх нь чухал.

Шинэ санааг амьдралд хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг олоход хэцүү байх нь түгээмэл асуудал. Тийм ч учраас манай сан байгуулагдаад байна. Сан нь таны инновацийн санааг хөгжүүлэх, турших, зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Дэмжлэг нь таны инновацийн санааг хөгжүүлэхэд шаардлагатай зардлын 80 хүртэлх хувийг тус сангаас хариуцах байдлаар хэрэгжинэ.  Инновацийн санааг хөгжүүлэхэд шаардлагатай зардалуудыг тус сангаас шууд ханган нийлүүлэгчид төлөх байдлаар, шаардлагатай зөвлөх үйлчилгээний зардал болон бусад зардлыг төлөх байдлаар дэмжлэг үзүүлэх боломжтой. Мөн тус сангийн зүгээс эхний шатанд шалгарсан төсөл ирүүлэгч нарт төлөвлөлт, төслийн удирдлагын чиглэлээр богино хугацаанай сургалтанд хамруулна.

Мэдээж сангийн хөрөнгө хязгаартай тул санд ирүүлсэн төслүүдээс шалгаруулж шалгарсан төслүүдийг Үндэсний хөгжлийн газрын веб хуудсанд олон нийтэд нээлттэй мэдээлэх болно. Мөн үндэсний хөгжлийн газрын веб хуудсанд сангийн цаашдын үйл ажиллагаануудын талаарх мэдээлэл тавигдах болно.

Бид таны инновацийн санааг хүлээн авахыг тэсэн ядан хүлээж байна.

ҮЙЛ ЯВЦЫН ШАТ ДАРААЛАЛ

1-р алхам

Өөрийн инновацийн санааны талаарх мэдээллээ бэлтгэж санд ирүүлэх. Бэлтгэсэн санаагаа имейлээр, шуудангаар эсвэл өөрийн биеэр санд ирүүлэх боломжтой. Төслийг биет болон имейл байдлаар 2019 оны 2-р сарын 14-ний өдрийг дуустал хүлээн авахыг анхаарна уу.

2-р алхам

Сангийн баг таны төслийг хүлээн аваад төсөл хүлээн авсан тухай баталгаажуулсан хуудас /имейл/ өгөх бөгөөд төслийн бүрдэл, хэрэгжих боломж зэргийг харгалзан эхний шатны шалгаруулалтыг хийн. Эхний шатанд шалгарсан төсөл ирүүлэгч нарыг бизнес төлөвлөгөө боловсруулах сургалтанд хамруулах урилга илгээнэ.

3-р алхам 

Бизнес төслийн сургалтанд хамрагдсаны дараа төслөө сайжруулан сангаас гаргасан загварын дагуу бичиж хүргүүлнэ. Шинэчилсэн төслийг имейлээр болон шуудангаар эсвэл өөрийн биеээр хүргүүлэх боломжтой.

4-р алхам

Төслийн нэгжээс төслүүдийг хүлээн авч төсөл хэрэгжүүлэгчийн нэрийг нууцлах байдлаар сонгон шалгаруулалтанд бэлтгэнэ. Шинэчилсэн төслийг хүлээн авсан тухай баталгаажуулалт 1-р алхамд дурдсантай адилаар хийгдэнэ.

5-р алхам

Төсөл сонгон шалгаруулах хурал нь 6 гишүүнтэй байх бөгөөд эхний шатанд шалгарсан төслүүдтэй танилцан төслүүдийг хамгийн өндөр үнэлгээнээс хамгийн бага үнэлгээ хүртэл жагсаалт гаргана. Жагсаалтын эхнээс дарааллын дагуу төслүүдийг санхүүжүүлэх бөгөөд төслийн санхүүжилтээс шалтгаалан зарим төслүүд санхүүжилт авахгүй байх магадлалтай.

6-р алхам

2-р шатанд шалгарсан төслүүдийн хэрэгжүүлэгч нартай уулзаж төслийг хэрэгжүүлэх талаар ярилцаж гэрээ байгуулна. Сангаас санхүүжилт авахаар дэмжигдсэн төслүүдийн хэрэгжүүлэгчийн нэрс, төслийн ерөнхий мэдээлэл зэргийг /нууцлалтай холбоотой мэдээллийг нийтлэхгүй/ Үндэсний хөгжлийн газрын веб хуудсанд олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлнэ.

7-р алхам

Сан нь төсөл хэрэгжүүлэгчид шууд мөнгөн хөрөнгө шилжүүлэхгүй бөгөөд зөвхөн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг шууд ханган нийүүлэгчид төлөх байдлаар гүйлгээг хийнэ.

8-р алхам

Сангийн зүгээс зөвхөн санхүүгийн дэмжлэг өгөхөөс гадна төсөл хэрэгжүүлэх үед шаардлагатай зөвлөгөө мэдээлэл өгөх болон хяналт тавих байдлаар төслийн үйл ажиллагаатай танилцан хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-22 103.229.121.169

45 sayi aar hedeg innovation geji delheed baihgui ,innovation iig b** doromjilarei , ISRAEL , USA IIN INNOVATION FUND POLICY IIG HARAREI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж