Цэргүүдийг хамгаалах агаарын хөлөг бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Цэргүүдийг хамгаалах агаарын хөлөг бүтээнэ

Афганистанд тулалдаж буй Британийн болон Nato-гийн бусад цэрэг эрсийг хамгаалах зорилгоор агаарт байж, тэнгэрээс эргүүл хийх 21-р зууны цоо шинэ агаарын хөлгийг бүтээхээр болжээ. 350 сая фунт стерлингээр үнэлэгдэх шинэ төслийн ажлыг Америкийн цэргийн зэвсэг, эд анги нийлүүлэгч Northrop Grumman компанид даатгасан байна. Ингэснээр ирэх 18 сарын хугацаанд тус компани гурван ширхэг Long Endurance Multi-Intelligence Vehicle /LEMV/ хөлгийг АНУ-ын армид нийлүүлж, улмаар 2012 оноос эхлэн агаарын хөлөг даалгавраа биелүүлж эхлэх гэнэ.

LEMV хөлөг агаарт гурван долоо хоногийн хугацаанд тасралтгүй байх хүчин чадалтай бөгөөд доош газар руу тасралтгүй эргүүл хийх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж