Эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн ба анагаах ухааны эрхзүйн сургалтууд зохиогдож байна

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн ба анагаах ухааны эрхзүйн сургалтууд зохиогдож байна

Эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн ба анагаах ухааны эрхзүйн сургалтууд зохиогдож байна

Сүүлийн таван жилд нийт 323 эмнэлгийн эрх зүйн зөрчил бүртгэгдсэн байна. Эдгээрээс 11.8% нь эмнэлгийн, 47.8% нь эмчийн гэм буруугүй үйлдэл буюу золгүй тохиолдол, 40.4% эмчийн алдаа буюу захиргааны эрх зүйн зөрчил байлаа.

Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хэрэгжүүлж буй “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагын асуудал хөндөгдөн, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах сургалтыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатай гэсэн зөвлөмж гарсан байна.

Эмч эмнэлгийн мэргэжилтний үүргээ сайн биелүүлэх үндэс нь хууль болон эрх зүйн актыг чанд мөрдөж ажиллах, ёс зүй болон эрх зүйн ухамсар, мэдлэг эзэмшүүлэх нь чухал асуудал юм.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын нэг чухал шалгуур үзүүлэлт нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж бөгөөд үйлчлүүлэгч эмнэлгийн мэргэжилтнээс оношилгоо, эмчилгээний тусламжийг чанартай авахыг хүсэхээс гадна, үйлчлүүлэгчийг хүндэтгэх, тэдний эрх ашгийг дээдлэх, нууцыг хадгалах, тэгш шударга хандах зэрэг хүмүүнлэг харилцаа хүсэн хүлээдэг.

Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрх зөрчигдөх, үйлчлүүлэгчийн эрхэд халдахаас сэргийлэхэд эрх зүйн мэдлэг олгох шаардлагатай байна.

Дэлхийн нийтийн Анагаах ухааны Эрх зүйн хөгжлийн чиг хандлага нь Анагаах ухааны ёс зүй ба эрх зүйн асуудлыг хамтад нь авч үзэж энэ чиглэлээр сургалт, судалгаа шинжилгээ, зөвлөмж гаргах ажлыг төрийн бус байгууллагууд хэрэгжүүлж байна.

Иймд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд анагаах ухааны эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн талаарх мэдлэгийг сайжруулах, улсын хэмжээнд ёс зүйн болон эрх зүйн зөрчлөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Сургалтаар Эмнэлгийн анагаах ухааны эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, түүнтэй холбоотой үүсэх зөрчил, шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, эрх зүйн актуудын талаарх мэдлэгийг олгосноор ёс зүйн болон эрх зүйн зөрчлийн тохиолдолын тоо буурна гэж үзэж байна.

Уг саргалтыг 01 дүгээр сарын 17-ны өдөр ЭМЯ-нд зохион байгуулж УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АСҮТ, УХТЭ, ХСҮТ, СЭМҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгийн дарга, захирал нар хамрагдлаа.

Түүнчлэн сургалтыг ЭХЭМҮТ, ХӨСҮТ-үүд дээр зохион байгуулж тус эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүд суралцлаа.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж