Хөлд эвтэйхэн өсгийтэй гутал сонгох арга

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

Хөлд эвтэйхэн өсгийтэй гутал сонгох арга

Хөлд эвтэйхэн өсгийтэй гутал сонгох арга

Өндөр өсгийт эмэгтэйчүүдийн бие галбирыг илүү тодотгож, эрхэмсэг, ялдам харагдуулахад тусалдаг билээ. Гэвч өөрийнхөө хөлд яг таарч тохирсон, эвтэйхэн гутлыг сонгох тийм ч амар зүйл биш юм. Тиймээс бүсгүйчүүд та бүхэнд зориулж, өндөр өсгийт худалдан авахдаа анхаарах зүйлсийг бэлтгэн хүргэж байна.

ХЭТ ӨНДӨР ӨСГИЙТЭЙ ГУТЛААС ТАТГАЛЗААРАЙ

Юуны өмнө та өндөр өсгийт өмсөх хэчнээн дуртай байсан ч эрүүл мэндээ харгалзан үзэх хэрэгтэй. Учир нь байнга өндөр өсгийтэй гутал өмсөх нь хөл болон нуруунд муу бөгөөд яваандаа өвдөг өвдөх, шөрмөс татах шалтгаан болдог. “Өвдөлтгүй гоо сайхан гэж байдаггүй” хэмээн хүмүүс хэлэлцдэг ч аливаа зүйлд хэмжээ хязгаарыг барих хэрэгтэй. Тиймээс:

  • Өдөр тутам өмсдөг өсгийтэй гутлын өсгийний өндрийг дөрвөн сантиметрээс хэтрүүлэхгүй байхыг эмч нар зөвлөдөг.
  • Өсгийтэй гутал худалдан авахдаа анхаарах өөр нэгэн чухал зүйл бол ул болон өсгий хоорондох зайг харах юм. Энэ зай нь 6 см байвал хөлд илүү эвтэйхэн байх бөгөөд өмссөний дараа тэнцвэрээ хадгалахад хялбар байна.

БАЯР ЁСЛОЛЫН ҮЕД ӨМСӨХӨД ТОХИРОМЖТОЙ ӨСГИЙТЭЙ ГУТАЛ

Өдөр тутам өмсөх гутлын өсгийний өндрийг дөрвөн сантиметрээс хэтрүүлэх хэрэггүй бол баяр ёслолын үед, эсвэл хүлээн авалтад оролцох үедээ өмсөх өсгийтэй гутлын өсгий нь арай өндөр байж болно. Өөрт тохирсон өсгийний хэмжээг олохдоо, биеийнхээ өндрийг хөлийнхөө уртад хувааж, гарсан хариунаас нь 1.61-ыг хасаад, 10-аар үржүүлнэ. Хөлийн уртыг ташаанаас тавхай хүртлээ хэмжиж олоорой. Томьёогоор үзүүлбэл: (Биеийн өндөр/хөлийн урт -1.61)*10=?

Өөрт тохирсон гутлын өсгийн өндрийг тогтоох өөр нэгэн арга бол дээрх зурагт үзүүлсэн шиг хөлийн өсгийнөөс тавхай хүртэл хэмжсэн хэмжээс юм.

БУСАД АНХААРАХ ЗҮЙЛС

Размер. Хөлөө өвтгөхгүйн тулд жижигдсэн өсгийтэй гутал өмсөхөөс зайлсхийгээрэй. Харин шинээр өсгийтэй гутал худалдан авахдаа бага зэрэг том размерын гутал сонгоход гэмтгүй. Учир нь хожим өмсөх үедээ хөл өвтгөхөөс сэргийлдэг резинэн зөөлөвч дэвсэх боломжтой юм.

Материал. Цэвэр арьсан болон илгэн гутлууд хөлд илүү хурдан хэвшиж, өмсөхөд эвтэйхэн болдог.

Өсгийний байрлал. Өндөр өсгийтэй гутал өмсөх үед хөлийн өсгий тань илүү эсвэл дутуу гарч болохгүй. Тиймээс гутлаа өмссөний дараа өсгийндөө яг таарсан эсэхийг сайн харж байгаарай.

Мөн гутлаа өмссөнийхөө дараа дээрээс нь гараараа дарж үзээрэй. Ингэхэд хөл тань өвдөж байвал тухайн гутлыг авах хэрэггүй.

Эх сурвалж: Brightside

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж