Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн арав дахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо. Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 50 хувийн амжилтаа үзүүллээ. Тэрбээр өнөөдөр Нишикигигээр найм дахь даваа авлаа. Тамаваши өчигдөр озэки Такаясүг давсан бөгөөд маргааш Котошогикүтэй барилдахаар оноолт таарчээ.
Өнөөдөр Ичиножёо А.Ичинноров Миёгорюүд, Чиёошома Г.Мөнхсайхан Кагаякүд ялагдлаа.
Хацү башёг Хакүхо М.Даваажаргал 10 даваатай ганцаараа тэргүүлсэн хэвээр байгаа бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёонокуни нар найман даваа, хоёр унаатай удаалж байна.

Зочин 2019-01-22 202.126.89.200
Eej talaa dagawal. Taragtiin hvvhed shv hakuho awarga taragtiin boh. Denzengiin udamiin hvn Maiga. Denzen ch gej yaridag yum manai nutgiihan
Зочин 2019-01-22 112.72.12.3
Чи үздэггүйл бол дуугуй бай бусдан үзэж монгол залуучуудаараа барархаж бна за
Зочин 2019-01-22 103.229.123.11
Одоо энийг уздэг, сонирхдог хун байгаа юм уу
Зочин 2019-01-22 37.209.97.249
Байна