Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн арав дахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо. Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 50 хувийн амжилтаа үзүүллээ. Тэрбээр өнөөдөр Нишикигигээр найм дахь даваа авлаа. Тамаваши өчигдөр озэки Такаясүг давсан бөгөөд маргааш Котошогикүтэй барилдахаар оноолт таарчээ.
Өнөөдөр Ичиножёо А.Ичинноров Миёгорюүд, Чиёошома Г.Мөнхсайхан Кагаякүд ялагдлаа.
Хацү башёг Хакүхо М.Даваажаргал 10 даваатай ганцаараа тэргүүлсэн хэвээр байгаа бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёонокуни нар найман даваа, хоёр унаатай удаалж байна.
Холбоотой мэдээ