Иргэдийн В.Путинд итгэх итгэл буурчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

Иргэдийн В.Путинд итгэх итгэл буурчээ

Иргэдийн В.Путинд итгэх итгэл буурчээ

ОХУ-ын төрийн өмчийн судалгааны байгууллага болох “VTSIOM” төвөөс нэгдүгээр сарын 9-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд тус улсын ерөнхийлөгч В.Путины засаг захиргааг хэрхэн үнэлж байгаа талаар судалгаа явуулсан байна. Судалгаанд 8,000 хүн оролцсон бөгөөд  гар утсаар дамжуулан авчээ.

Судалгааны дүнгээс харахад нийт судалгаанд оролцсон иргэдийн 62,1 хувь нь хангалттай сайн ажиллаж байгаа гэж үнэлсэн бол үлдсэн 37,9 хувь нь сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ. Энэ нь өмнөх судалгаанаас

Энэхүү судалгааг арванхоёрдугаар сард мөн явуулахад 64,8 хувь нь ерөнхийлөгч В.Путинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан аж. Ганцхан сарын дотор 2,7 хувиар буурна гэдэг бол харьцангуй муу үзүүлэлт гэж дүгнэжээ.

Түүний үнэлэмж ийн буурсан нь сүүлийн саруудад маргаан дэгдээгээд буй тэтгэврийн насыг нэмэх, хувь хүний орлогын албан татварын нэмэгдэл зэрэг асуудлаас болсон гэж үзэж байгаа юм байна.

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж