Өмнөговийнхон Цагаан сар тэмдэглэх үү | News.MN

Өмнөговийнхон Цагаан сар тэмдэглэх үү

Өмнөговийнхон Цагаан сар тэмдэглэх үү

Өмнөговийнхон Цагаан сар тэмдэглэх үү

Өмнөговь аймгийн амбулаторийн үзлэгийн 23.5 хувийг томуу, томуу төст өвчин, хэвтэн эмчлүүлэгчдийн 42.1 хувийг томуугаар өвчилсөн өвчтөн эзэлж байна. Мөн нэг иргэн томуугийн шинж тэмдгээр нас баржээ.

Үүнтэй холбоотойгоор тус аймгийн онцгой комисс хуралдан аймагт олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хоёрдугаар сарын 8-ныг хүртэл хоригложээ. Олон нийтийг хамарсан арга хэмжээнд баяр ёслол багтдаг юм. Тиймээс Цагаан сарын баяраа тэмдэглэх эсэх талаар Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Амгалангаас тодруулахад “Эрүүл мэндийн сайдын тушаалд дурдсанаар "Тухайн өвчний шинж тэмдэг хүн амын 15 хувийг хамарсан тохиолдолд олон нийтийг хамарсан ямар нэгэн ажил зохион байгуулахгүй" гэж заасан байдаг. Манай аймгийн амбулаторийн үзлэгийн 23.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Тиймээс Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар хоёрдугаар сарын 8-ныг дуустал аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан ажил, арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Олон нийтийн арга хэмжээнд төрийн болон хувийн байгууллагын хурал, өдөрлөг багтана. Цагаан сар нь уламжлалт баяр болохоор хувь хүмүүс тэмдэглэх байх. Тиймээс Цагаан сараар маск зүүж баяраа тэмдэглэхийг зөвлөж байгаа” гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-22 182.160.35.88

Хуралдаа суухгүй тэнэг гишүүдтэй Монголд цагаан сар хэрэггүй.

Avatar

АРД ARD 2019-01-22 66.181.185.191

Хэнд ч хэрэггүй Хятадлын цагаан сарыг хоригломоор байна. Хөдөөний малчид хийх дуртайгаараа хийнэ биз.

Avatar

Mongol 2019-01-22 125.213.233.211

Eruul mend chuhal shuu. Tsagaan sar temdeglehee boli gej bicheerei setguulch renchindulamaa

Avatar

Зочин 2019-01-22 203.169.49.98

Нэг удаа өнжихөд ямар ч хохирол гарахгүй.

Avatar

иргэд олон түмэн 2019-01-22 103.212.117.122

Энэ жилийн хувьд хэнд ч хэрэггүй цагаан сарыг тас хориглох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж