Камала Харрис: Би АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

Камала Харрис: Би АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Тэрбээр АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааг шударга бус гэж үзэж байгаагаа илэрхийлээд энэ бүх шударга бус байдалтай тэмцэх цаг нь болсон гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Камала Харрис: Би АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

АНУ-ын Ардчилсан намын сенатч Камала Харрис 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо Даваа гаригт /2019.01.21/ “ABC” сувгийн өглөөний нэвтрүүлгээр зарлажээ. Тэрбээр АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааг шударга бус гэж үзэж байгаагаа илэрхийлээд энэ бүх шударга бус байдалтай тэмцэх цаг нь болсон гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Нэвтрүүлгийн дараа түүний сонгуулийн сурталчилгааны товч бичлэг цацагджээ.

Энэхүү бичлэг дээр “Шударга ёс, дүрэм журам, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал гэдэг зүйлс зүгээр л нэг үг байх ёсгүй. Энэ бол Америк хүн бүрийн эрхэмлэн хүндэтгэж байх ёстой үнэт зүйлс юм. Америкчууд бидний ирээдүй эдгээр үнэт зүйлсийнхээ төлөө  хэрхэн дуу хоолойгоо нэгтгэж, хэрхэн тэмцэхээс шалтгаална” хэмээн хэлсэн байна.

Камала Харрис нь өдгөө 54 настай хуульч мэргэжилтэй бөгөөд 2017 онд Калифорни  мужаас АНУ-ын сенатын танхимд сонгогдсон байна. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй анхны Африк-Америк гаралтай эмэгтэй болж байгаа юм.

Эх сурвалж: CNN

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж