Үндэсний статистикийн хорооноос хүн амын амьжиргааны доод түвшнийг шинэчлэн баталжээ.
Хуулийн дагуу хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээнд үндэслэн Үндэсний статистикийн хороо тодорхойлдог.
Амьжиргааны түвшинг бүс нутгаар нь харилцан адилгүйгээр тогтоодог. Улаанбаатар хот дахь нэг хүнд ногдох сарын амьжиргааны доод түвшинг 217 мянган төгрөгөөр баталжээ. Зүүн бүсийн амьжиргааны доод түвшин 187.800, төвийн бүс 187.100, хангайн бүс 194.300, баруун бүс 190.700 төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 18.400-11.500 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Харин өнгөрсөн жил буюу 2018 оны хувьд Улаанбаатарт амьжиргааны доод түвшин 198.600 төгрөг, зүүн бүсэд 174 мянган төгрөг, төвийн бүсэд 175.600 төгрөг, хангайн бүсэд 182 мянга, баруун бүсэд 178 мянган төгрөг байсан юм.
Холбоотой мэдээ