2002 оноос зохион байгуулагдаж буй Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад жил бүр дундажаар 80-90 орны Боловсролын сайд нар, мөн 60-70 орны удирдах албан тушаалтнууд өөрийн орны сайдыг төлөөлөн оролцож, салбарын өмнө тулгарч буй бэрхшээл түүнийг даван туулах арга зам, бодлого, ололт амжилт, туршлагаас хуваалцаж дэлхийн боловсролын бодлого ирээдүйд хаашаа чиглэх, түүнд хэрхэн бэлтгэх талаар хэлэлцдэг
Энэ оны Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт 2019 оны 1 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо зохион байгуулагдаж, дэлхийн 95 орны 1263 төлөөлөгч оролцож байна.
Энэ удаагийн чуулга уулзалт “Боловсролын системийн бодлого, хэрэгжилтийг хөгжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх нь” “Хэрэгжилт, нөлөө, өсөлтөд тулгуурласан боловсролын бодлогыг боловсруулах нь” сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд боловсролын сайд нар, судлаач эрдэмтэд, их сургуулийн судлаачид, сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг, ярилцлага хийж, санал солилцож байна.
Тухайлбал, эхний өдрийн үдээс өмнөх хэлэлцүүлэг “Боловсролыг өөрчилж буй трэндүүд” сэдвийн хүрээнд боловсрол улам бүр дижиталчилагдаж байгаа бөгөөд үүнд хэрхэн бэлтгэх талаар төлөөлөгчид санал бодлоо солилцлоо.
Энэ талаар “Дэлхийн хүн амын дунд дундаж давхаргынхны эзлэх хувь өсөн нэмэгдэж байгаа учраас цаашид тэдэн рүү чиглэсэн боловсролын хөтөлбөр хэрэгтэй байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд интернетийн хэрэглээ дэлхий дээр хоёр дахин өссөн судалгаа гарсан. Тиймээс интернет, технологид суурилсан боловсрол олгох шинэ шатны системд шилжихгүй бол өмнөх шигээ массаар нь суулгаад массаар нь хичээл зааж, боловсрол олгодог систем хоцрогдож байгааг эцэг эхчүүд ч, боловсролын байгууллагууд ч ойлгох хэрэгтэй байгааг илтгэгч онцоллоо.
Боловсролын дижитал загвар системийг боловсруулахдаа интернет орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хөтөлбөрөө цогцоор нь боловсруулах нь чухал. Үүний дараа дижитал боловсролын системд шилжих ёстойг төлөөлөгчид онцолж байлаа. Дараагийн хэлэлцүүлэг “Үр дүнд тулгуурласан боловсролын санхүүжилт” сэдвийн хүрээнд болж байна.
Эх сурвалж: БСШУЯ
Зочин 2019-01-22 72.137.85.228
Энэ авгаы огцорсон биздээ. Юу вэ.Ядахдаа англиар мэндийн зөрүүтэй хүн явуулахгүй яасан юм ичмээр!!!
Зочин 2019-01-22 72.137.85.228
Юу вэ.Энэ авгай огцорчихоогүй байгаа юмуу. Ядахдаа англиар мэгдийн зөрүүтэй хүн явуулахгүй яасан юм. Ичмээр юмаа. Ёо ёо.!!!
ZOCHIN 2019-01-22 106.69.58.129
IIM SETGELGUI ULS TORIIN YNHANUUDIIG TEJEEJ BAIDAG ULS YMUU .DED SAIDIIG N YDAJ YVUULAHGUI .ICHIHED YADGIIN OGTCRII GEED L HUTCAAD BAISAN LONDON YVAH BOLOHOOROO ICHIHGUI YVJ L BAIDAG .MONGOLIIN ULS TOROOS ZAILUULVAL TAARSAN MI .ENHBOLDIIN NOHOPID BARIDAG MODNII NEG…
Зочин 2019-01-22 103.9.90.2
МУУ ТҮЛЭЭ ЖИГРИЙ ЯАЖ ХАЛУУЦУУЛЖ БАЙГАА БОЛДОО. ЦАРАЙНДАА ТААРСАН ХАЛТАР АВГАЙ ИДЭЖ УУЖ ХАНАСАН БОЛ ЗАЙЛААЧ!!!
Зүгээр л бодлоо хэлье 2019-01-22 193.57.67.241
Ичдэггүй сайданцар юу даа… Юм сурна гэж яваа бол онигоо. Юм заана гэж горьдож яваа бол санасных нь буруу. Төсвийн мөнгө үрж яваа бол ямар цаддаггүй ямбатан бэ? Хоршоо дэлгүүрээр орж байгаа бол Лондон шиг газар харин ч байхгүй шүү. Хамгийн их төсөвтэй яамыг хэдэн сар толгойлсных хэдэн брэнд цүнх нухах байлгүй дээ. Яасан ч чөлөөтэй ЗГ вэ дээ, ямар ч баян суудалгүй болсон сайданцар вэ дээ. Томилолтын мөнгийг нь томуу өвчин анагаахад зарцуулмаар юм даа. Ард олныг ингэж басамжлахаа болимоор юм.
Зочин 2019-01-22 103.229.123.15
Тэр дэд сайд, эсхүл ТНБД-г явуулахгүй. Наадах чинь мөд огцорлоо ш дээ.
Bagsh 2019-01-22 64.119.22.36
Ene said ajlaa uguhiin hoorond yum uzeegui bish tusuviin mungu urj yanaa. Neg bagsh esvel odoo ajlaa hiij bui hun yavuulna biz. Ungursun namar bagsh nar end ajil hayj baihad Londond zugaalj, uushiin gazar yu ch boloogui met uuj ideed bagsh nariig dord uzeed l yavj baisan. Ichij zovoh medremj baina uu?
Зочин 2019-01-22 202.126.89.58
Хайран улсын мөнгө. Өнөө маргаашгүй огцрох гэж байж улсын мөнгөөр ингэж зугаалж явдаг. Ичээч …балиар авгай…
Зочин 2019-01-22 149.167.33.143
ЭНЭ ЁСТОЙ УТГАГҮЙ ХУУЛЬ ШҮҮ. ХҮН АЖИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЭЭ ГЭХЭД НЬ ШУУД АЖИЛЫГ НЬ ОРЛОГЧОД НЬ ШИЛЖҮҮЛЭХГҮЙ БОЛ АЖИЛ ХИЙХ ДУРГҮЙ ХҮНИЙГ ЯВУУЛААД БАЙДАГ НӨГӨӨДӨХЬ НЬ ГУРИЛДАНА ХУЛГАЙЛНА ЯНЗ ЯНЗ Л БОЛНО Ш ДЭЭ
Ми 2019-01-22 202.21.106.164
Огцорсон сайд явуулж зардал гаргах ямар хэрэг байнаа