“10 жил давлагаа”-нд нэгдсэн алдартнууд

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

“10 жил давлагаа”-нд нэгдсэн алдартнууд

“10 жил давлагаа”-нд нэгдсэн алдартнууд

“10 year challenge” буюу арван жилийн өмнө зургаа одоогийнхтойгоо харьцуулсан зургаа цахим ертөнцөд тавих явдал тренд болж байгаа билээ. Тэгвэл энэхүү давлагаанд нэгдсэн алдартнуудын зургийг та бүхэнд хүргэж байна.

  1. Ариана Грандэ

Дуучин Ариана Грандэ нь 2008 оноос эхлэн “Victorious”, “Nickeloden” зэрэг телевизийн шоунуудад оролцож, олонд танигдаж эхэлсэн. “Side to side”, “Focus” зэрэг хит дуунуудаараа олон сая фенүүдийнхээ зүрх сэтгэлийг татсан дуучин бүсгүй 10 жилийн хугацаанд ингэж өөрчлөгджээ.

  1. Ники Минаж

Хөгжмийн ертөнцийн түүхэн дэх хамгийн амжилттай яваа эмэгтэй реппер бол яахын аргагүй Ники Минаж юм. Тэрбээр 2007 онд “Young Money Entertainment”-тай гэрээ байгуулсан бөгөөд 2010 онд өөрийнхөө анхны бие даасан цомог болох “Pink Friday”-ыг гаргасан нь амжилттай болсон.

Түүний 13 жилийн өмнөх ба одоогийн зураг

  1. Рийз Уизерспун

Өдгөө 42 настай АНУ-ын жүжигчин, продюсер Рийз Виттерспүүн Инстаграм хуудсаараа “10 years challenge”-д нэгджээ.  Түүнийг “Big Little Lies”, “Шаргал үст” киногоор нь хүмүүс сайн мэддэг билээ.

  1. Эллен ДеЖенерес

АНУ-ын хамгийн алдартай ток шоу болох “Ellen DeGeneres show”-ийн хөтлөгч, инээдмийн жүжигчин Эллен ДеЖенерес арван жилийн хугацаанд огтхон ч өөрчлөгдөөгүй нь харагдаж байна.

  1. Женнифер Лопез

Мөнхийн залуу дуучин Женнифер Лопез 2008 онд ихэр хүүхдүүдээ тээж байх үеийн зураг. Өдгөө 49 настай дуучин бүсгүй тухайн үед дуучин Марк Антонитай хамтран амьдарч байсан билээ.

  1. Энн Хэтэуэй

Жүжигчин Энн Хэтэуэйг хүмүүс “Interstellar”, “Алиса гайхамшгийн оронд” зэрэг киногоор нь сайн мэддэг. Энн Хэтэуэй  өдгөө 37 настай юм.

  1. Тайра Бэнкс

“Victoria’s Secret” шоуны хамгийн алдартай сахиусан тэнгэрүүдийн нэг байсан Тайра Бэнкс энэ жил 46 настай.

  1. Зак Эффрон

АНУ-ын жүжигчин, дуучин Зак Эфрон анх “Ахлах сургуулийн хөгжмийн анги” киноны дүрээрээ нэр алдарт гарч байсан бол саяхан “Greatest Showman”-д дүр бүтээсэн билээ. “Ахлах сургуулийн хөгжмийн анги” киноны эхний анги одоогоос 13 жилийн өмнө гарч байжээ.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж