“Усны хувцастай уулчин” осгож нас баржээ | News.MN

“Усны хувцастай уулчин” осгож нас баржээ

“Усны хувцастай уулчин” осгож нас баржээ

Тэрээр анх найзтайгаа хатуу тоглоом тоглон хожигдсон тул усны хувцастай зургаа анх нийтэлж, түүнээс хойш ууланд авирах бүртээ бикини өмсөн зургаа авхуулах болсон байна.

“Усны хувцастай уулчин” осгож нас баржээ

“Bikini hiker” буюу “Усны хувцастай уулчин” нэрээрээ цахим сүлжээнд алдаршсан Тайванийн уулчин бүсгүй 36 настай Жижи Ву Тайванийн Юшань үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн ууланд авирах үедээ өндөр хавцлаас унан, улмаар осгож амиа алджээ.

Тэрээр анх найзтайгаа хатуу тоглоом тоглон хожигдсон тул усны хувцастай зургаа анх нийтэлж, түүнээс хойш ууланд авирах бүртээ бикини өмсөн зургаа авхуулах болсон байна.

“Би 100 уулын оргилд гарсан. Гарсан оргил бүр дээр өөр өөр усны хувцас өмсөхийг хичээдэг. Гэхдээ надад яг 97 хос усны хувцас байдаг. Ганц нэг зурган дээр хувцас давхацсан байж магадгүй” хэмээн ярьж байжээ.

Бүсгүй хавцалд унасныхаа дараа аврах албаныхантай холбогдож чадсан боловч аврах албаны нисдэг тэрэг цаг агаарын байдлаас болж гурван ч удаа буцсан байна. Ингээд 28 цагийн дараа буюу Даваа гаригт /2019.01.21/ түүний цогцсыг олжээ. Уулчин бүсгүйн цогцсыг олоход агаарын температур хасах хэмд хүрсэн байсан ба бүсгүй осгосон байдалтай байжээ.

Ингээд өчигдөр буюу Даваа гарагт уулчин бүсгүйн байгаа газарт хүрэхэд тэр осгож амиа алдсан байжээ. Энэ үед агаарын температур Цельсийн хасах хэмд хүрээд байсан гэнэ.

Эх сурвалж: BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-22 202.9.43.163

Дулаан явбал мянган лан гэж монголчуудын үг юутай үнэн. Энэ хүүхэнд нэг сайхан хурган дотортой дээл байсан бол яах ч үгүй байхгүй юу.

Avatar

Ochiroo 2019-01-22 202.21.96.254

RIP

Avatar

Зочин 2019-01-22 182.160.34.55

Лус савдаг гэнэт харагдаж тэгээд цочоод унасан

Avatar

Зочин 2019-01-22 66.181.185.241

ШАЛ СОГТУУ БОЛОР ДУРАН

Avatar

х***а 2019-01-22 202.126.89.81

Уул усаа нүцгэн доромжилохоор тэгэлгүй яахав дээ. Тайвань гэж америкийг дуурайсан х***а

Avatar

Zochin 2019-01-22 122.201.22.134

Aminaasaa uidsan gar ve hiih yumaa olj yadsan malnuud bhiim da

Avatar

Зочин 2019-01-22 202.131.228.10

найруулга 0.

Avatar

zochin 2019-01-22 203.91.115.249

Усанд ам гарч болдоггүй гэдэг хүйтнийг бас басаж болдоггүйн байжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж