Хятадын залуу үе хүүхэд төрүүлэхийг хүсэхгүй байна | News.MN

Хятадын залуу үе хүүхэд төрүүлэхийг хүсэхгүй байна

Хятадын залуу үе хүүхэд төрүүлэхийг хүсэхгүй байна

Хятадын залуу үе хүүхэд төрүүлэхийг хүсэхгүй байна

Өнгөрсөн онд шинээр төрсөн  хүүхдийн тоо хоёр саяар буурсан  тухай өчигдөр /2019.01.21/ Хятадын статистикийн газраас мэдээллээ. Хятад улс “Нэг хүүхдийн бодлого”-оо гурван жилийн өмнө халсан ч 2018 онд 15.23 сая хүүхэд шинээр мэндэлсэн нь сүүлийн жилүүдэд байгаагүй бага үзүүлэлт аж.  Зөвхөн “Их үсрэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлсэн он жилүүдэд  ядуурал, өлсгөлөн газар авч, төрөлтийн хэмжээ 12 сая хүртэл буурч байв.

БНХАУ нь  30 гаруй жилийн турш хэрэгжүүлсэн “Нэг хүүхдийн бодлого”-ыг 2016 онд албан ёсоор халснаар нэг айл хоёр хүүхэдтэй байх боломжтой болсон. Гэсэн хэдий ч  төрөлтийн тоо буурсан нь хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, мөн амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбоотой байж болох юм.

АНУ-ын Калифорнийн их сургуулийн профессор Ван Фэн “БНХАУ-д хэдэн арван жил үргэлжилж буй эдийн засгийн хөгжил, шинэчлэлтийн бодлогын ачаар цоо шинэ эрин үе төрөн гарч ирсэн. Орчин үеийн залуучууд хүүхэд төрүүлж, өсгөхийг тийм ч чухал гэж авч үзэхээ больсон” хэмээн хэлжээ. Харин 31 настай төрийн албан хаагч Мина Цай “Миний үеийн залуучуудын ихэнх нь айлын ганц хүүхэд болохоор хувиа хичээх хандлагатай байж магадгүй. Тиймээс хүүхэд төрүүлж, өнөр өтгөн болох хүсэл тийм ч их байдаггүй ” гэв.

Хятадын “Нэг хүүхдийн бодлого”-ын уршгаар үр хөндүүлэх тохиолдол ихсэж, хүмүүс охин хүүхдээс илүү нэг эрэгтэй хүүхэдтэй байхыг хүсэх болсон нь дэлхий нийтийн шүүмжлэл дагуулж байв.

БНХАУ-ын статистикийн газрын тус мэдээлэлд ирэх жилүүдэд ч нялхсын тоо буурах төлөвтэй байгааг дурджээ. Тиймээс тус улс ирээдүйд ажиллах хүчний хомсдолд орох, хүн амын хөгшрөлт зэрэг тулгамдсан асуудлуудтай учирч болзошгүй байна.

Эх сурвалж: DW

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ч 2019-01-22 202.9.45.152

Хэдхэн хүнтэй манайх шиг айл бол Төрөөс тусгай бодлогоор хүүхэд төрөх өсгөх тал дээр анхаарахгүй бол бас л эвгүйтэж нэг мэдэхэд бүр цөөхөн болчихсон, ихэнх нь гадаадад гараад явчихсан байх аюул бодитоор ирчихжээ. Бид ийм утаанд хүүхэд тээх ч боломж гарахгүй байна шдээ. Хүүхэд төрсөн хойно хүчилтөрөгчийн дутагдал утааны хор гээд л бид тархины даралт гээд хүүхэд өсгөх орчин алга, өвөл утаатай, зун алергитай хүн байж суух аргагүй л орчин үүсээд байна. Манай монгол ямар ч эзэнгүй айл шиг л байна.

Avatar

Чимэг 2019-01-22 202.9.45.152

үргэлжлэл..\nхүйтэн гэж жигтэйхэн болж өөрчлөгдөж. Харин мексикүүд энд тэндгүй хүүхэд шуухдаа дагуулаад хоол унд эргүүлсэн шиг, дэлгүүр хэсэж хүүхэд нь юм нэхэж байгаа болтой л бөөнөөр явцгаах юм. Бид нэг цагаан арьстан дундажаар 90 жилд хэдэн хүн болж үржих вэ гсэн 17 гэж тоо гарлаа. Мексик хүн 56 болж гарч байна. Тэгэхээр энэ харьцаа айхтар зүйл хэлж байгаа юм. Энэ нийтлэлээс уншихад Хятад бол бүр хэцүүдэхээр тоо гарч мэдэх нь. Ганц хүүхдээс хэдэн хүн тутам нь хүүхэд төрүүлэх вэ гээд бодохоор.

Avatar

Чимэг 2019-01-22 202.9.45.152

хүмүүс яагаад бие биенээсээ байнга өө хайж үгнй бөөс түүж байдаг юм бол. Надад бол асуудал хөндсөн хэрэгтэй мэдээлэл байна гэж бодогдлоо. Сая америк, мексик улсаар аялаж явахдаа өөрийн эрхгүй энэ төрөлтийн тухай асуудал хөндөгдөж яриа өрнөсөн юм. \nАмерикт цагаан арьстнууд нь их цөөхөн харагдана, онгоцонд бол днадаа их хөгшин, 50 60 аас дээш настай хөгшчүүл, цагаан арьстан ажиллаж байх юм. Урьд үлгэрийн орон шиг байсан америк муухай ааштай хүмүүс, хог хөглөрсөн тийм навсгар, тэгээд дээр нь хүйтэн

Avatar

Зочин 2019-01-22 103.229.123.173

Гарчигаас нь харвал хүүхдүүд нь гэдэснээсээ гарч ирэхийг хүсэхгүй тэндээ хуруугаа хөхөад хэвтээд байгаа юм гэж ойлголоо

Avatar

Зочин 2019-01-22 202.131.225.197

hha

Avatar

Зочин 2019-01-22 182.160.34.55

Хүүхэд олон болох тусамаа ядуурал салахгүй тэднийг зовоож том болоод ядуусын эгнээд жагсана Монгол шиг газар хэцүү дээ .Орон байр өв хөрөнгө гүй ард түмэнд олон хүүхэдтэй дэмий

Avatar

зочин 2019-01-22 182.160.38.180

ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН НИЙТЛЭГ ТӨРХ ЯПОНООС ХАЛДВАРЛААД ХЯТАД РУУ ОРЖ БАЙНА, УДАХГҮЙ МОНГОЛД ИРЭХ ВИЙ ГЭДГЭЭС Л АЙЖ БАЙНА ШҮҮ, МАНАЙ ЗАЛУУС Ч ГЭСЭН "МЕХАНИКЖААД" БАЙГАА ШҮҮ

Avatar

Зочин 2019-01-22 103.57.94.140

За ашгүй дээ болуул бүр төрж үржихгүй байсан нь дээр өнөөдөр харсан хамгийн сайхан мэдээ байна

Avatar

Зочин 2019-01-22 66.181.179.84

1 хүүхдийн бодлогоос болоод одоо хятадад бас 1 асуудал тулгарсан гэсэн. Нэг залуу гурав дөрвөн хөгшчүүлийг харж хандах үүрэгтэй болсон байдал үүссэн гэсэн.

Avatar

Зочин 2019-01-22 202.21.106.142

Тэр нь дээр шүү дээ.

Avatar

Зочин 2019-01-22 149.167.33.143

ТӨРҮҮЛЭХИЙГ ГЭЖ БИЧ Л ДЭЭ. СУРГУУЛЬД СУРЦГАА

Avatar

zochin 2019-01-22 121.144.120.227

za haa saagui l torohoo bolio biz dee gej

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж