Ерөнхий сайд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав | News.MN

Ерөнхий сайд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Суурин төлөөлөгчөөр зургаан жил ажиллахдаа Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

Хүн амын сангаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд нь хүн амын хөгжил, эмэгтэйчүүд, охид, залуусын эрхийг хамгаалах, эрүүл мэндийг нь сайжруулахад бодит дэмжлэг болж байгааг хэлэв.

Эмэгтэйчүүд, өсвөр насныхныг байнга дэмжиж ажилладагт нь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара Монгол Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, өсвөр залуу үеийг чадавхжуулах, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр амжилт олж байгааг тэмдэглэв. Цаашид Хүн амын сантай нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-01-22 202.179.31.242

хэхэ, энэ япон бүсгүй манайхаас өгсөн тэмдэгнүүдийг зүүж гоёсон харагдана. харин цаагуураа юу гэж ёжилж хэлж байгааг нь бидний монголчууд ойлгож байгаа болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж