Шайбтай хоккейн хамгийн том лиг болох Хойд Америкийн ҮХЛ-н 2019 оны Бүх-оддын тоглолт энэ долоо хоногт болно. ҮХЛ-н шилдгүүдийн энэ удаагийн цугларалт Сан-Хосе хотын “SAP Center” ордонд болно. Сан-Хосе хот урьд нь 1997 оны Бүх-оддын тоглолтыг хүлээн авч байсан бөгөөд 2 дахь удаагаа шилдгүүдийн цугларалтыг хүлээн авч байна.
Бүх-оддын тоглолт бүсээр хоёр баг бүрдээд тоглодог байсан бол 2016 оноос дивизионд хуваагдан 4 багийг бүрдүүлж байгаа. Энэ жил уламжлал ёсоор 4 дивизион тус бүртээ нэг баг бүрдүүлж байгаа бөгөөд нэг бүсийн дивизионы багууд хоорондоо тоглоод хожсон багууд шигшээ тоглолтонд шалгардаг.
Энэ жилийн бүх-оддын тоглолтыг А.Овечкин амралтаа авах шалтгаанаар өнжиж байгаа бол Монреаль Канадиенс багийн хаалгач К.Прайс бэртлийн улмаас оролцох боломжгүй болсон. А.Овечкиныг орлож Нью-Жерси Девилс багийн Т.Халл, П.Прайсыг орлож Тампа Бэй Лайтнинг багийн А.Василевский нар орохоор болсон.
Орос хаалгач А.Василевский орж ирснээр Тампа Бэй Лайтнинг багаас С.Стэмкос, Н.Кучеров нар багаа төлөөлөн бүх-оддын тоглолтонд оролцож байна. Тампа Бэй Лайтнинг багтай адил хамгийн олон тоглогчоо энэ удаагийн бүх-оддын тоглолтонд оролцуулж байгаа баг бол Сан-Хосе Шаркс болон Колорадо Эвеланш багууд болж байна. Сан-Хосе Шаркс багаас Б.Бёрнс, Э.Карлссон, Ж.Павелский, Колорадо Эвеланш багаас М.Рантанен, Н.МкКиннон, Г.Ландеског нар оролцоно.
Тэгвэл энэ жилийн бүх-оддын тоглолтонд Монреаль Канадиенс баг төлөөлөлгүй байна. Тус багаас хаалгач К.Прайс оролцох байсан ч бэртлийн улмаас боломжгүй болсон.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ