Сүхбаатарын талбай дээр хэд хоног жагссан УИХ-ын гишүүд болон жагсагчид сугалаатай, тэр сугалааных нь шагнал нь таван ханатай өргөө цагаан гэр гэнэ. Хэдэн өдөр жагссан жагсагчид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, талбайн урд хэсэгт 34 гэр барьсан. Энэхүү гэрүүдэд жагсагчид өдөр нь ирц, тэмцээд, шөнө нь цоожлоод явдаг.
Тэгвэл тэмцэгч гишүүд маань өчигдөр албан ёсоор тэмцлээ дуусгавар болгоно гэдгээ зарлаж, харин суултад ашигласан өргөө цагаан гэрүүдээ жагсаалд оролцсон хүмүүсийн дунд азын сугалаа тараагаад, түүнийхээ шагналд өгөхөөр болсон гэх. Нийтдээ 34 гэрийг жагсагчдад сугалаагаар өгөх бололтой. Тиймээс жагсагчдын заримынх нь төлбөр албан бусаар буюу гэр болон очиж байна хэмээн шоглох нэгэн байна. Нарантуул зах дээр нэг гэр нэг сая төгрөг байдаг. Тэгвэл хэд өдрийн жагсагчдын “төлбөр” нэг сая төгрөг болж хувирав уу. Улс төр орсон жагсаал мөнгөгүй байна гэж хаа ч байхгүй гэдэг ч энэ удаагийн жагсаалын төлбөр ч овоо үнэ хүрч. Дараа дараагийн жагсагчдад их л өндөр босго үлдээлээ дээ эрхэм гишүүд маань. Зөвхөн бидний нүдэн дээр ил цагаан сугалаа нэрээр тарааж байгаа нь сая төгрөгийн үнэтэй гэр. Бусад зардлыг тооцоод үзвэл овоо л тоо гарах биз ээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ