"Асгат, Цагаан эргийн ордыг У.Хүрэлсүх Орост зарахаар болсон"

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

"Асгат, Цагаан эргийн ордыг У.Хүрэлсүх Орост зарахаар болсон"

“Эрдэнэт" үйлдвэр  болон "Монголросцветмент" үйлдвэрийн  49 хувийн хувьчлалын маргааны талаар  Иргэний эрхийн тунхаглал төрийн бус байгууллагаас өнөөдөр /2019.01.22/ мэдээлэл хийлээ.

Хуульч өмгөөлөгч Г.Батбаяр энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм. Тэрбээр "2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын 330 дугаар тогтоол батлагдаж,    “Эрдэнэт” үйлдвэр  ХХК болон “Монгол Росцветмент” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах давуу эрхээсээ   татгалзсан. 330  дугаар тогтоол батлагдсанаас хойш нэг жилийн хугацаанд “Монголиан Коппер  Корпорейшн” ХХК,  "Эрдэнэт" үйлдвэр ХХК болон "Монгол Росцветмент" үйлдвэрийн 49 хувийн хувьцааг  өөрийн мэдэлд авснаар ногдол ашгаа авч  эхэлсэн.  Гэтэл 2017 оны хоёрдугаар сард УИХ-ын 23 дугаар тогтоол  батлагдсанаар өмнө нь гарсан 330 дугаар  тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгосон. Тогтоолын биелэлтийг хэрэгжүүлж байгаа нэрээр тухайн үеийн Ж.Эрдэнэбатын Засгийн газар асуудалд хойрго хандаж, хугацаа авсан.  Ингээд 2017 оны наймдугаар сард  Худалдаа хөгжлийн банк буюу “Монголиан Коппер  Корпорейшн” ХХК захиргааны хэргийн  шүүхэд нэхэмжлэл, Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан" гэв.

Мөн "Үндсэн  хуулийн Цэцийн дүгнэлт 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр гарсан. Тус дүгнэлтэд  дурдсанаар “Бусдын  хувийн өмчид халдаагүй. Харин 330 дугаар тогтоолыг гаргах явцад Монгол Улсын Засгийн газар холбогдох үндсэн хуулийн тогтоомжийг зөрчсөн гэсэн байсан.

"Монголиан Коппер  Корпорейшн" нь  Захиргааны хэргийн шүүх дээр  маргаж байсан учраас Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хавтаст хэрэгт хавсаргах боломжгүй байсан" талаар хэллээ.

“Монголиан Коппер  Корпорейшн” ХХК Засгийн газрын тогтоолууд дээр 13  төрлийн нэхэмжлэлийн  шаардлага гаргаж маргасан юм бай.на. 13 нэхэмжлэлийн шаардлагын наймыг шүүх хангаад тавыг нь хэрэгсэхгүй болгосон аж.  Шүүх "Монголросцветмент" компанийн 49 хувь, “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн  49 хувийг “Монголиан Коппер  Корпорейшн"-ий  нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан байна.

Асгатын мөнгөний ордын дөрвөн тусгай зөвшөөрөл "Монголросцветмент" компанийн нэр дээр байжээ. “Монголросцветмент" компанийн нэр дээр байгаа дөрвөн тусгай зөвшөөрлийн 49  хувийг  нь “Монголиан Коппер  Корпорейшн” ХХК эзэмших эрх үүссэн байна.

Гэтэл Засгийн газар энэ сард уг тусгай зөвшөөрлүүдийг "Эрдэнэс Монгол"-ын мэдэлд шилжүүлсэн  юм. “Асгатын мөнгөний ордыг хадгалж байсныхаа төлөө долоон сая ам.доллар,   ОХУ-д  15 тэрбум доллараар зарж байгаа учраас тал мөнгийг нь авна  гэдэг байдлаар Монгол  Улсын  Засгийн газар тохиролцоо хийсэн байна. Асгатын мөнгөний ордыг Цагаан эргийн ордтой цуг  ОХУ-д зарах  шийдвэрийг  У.Хүрэлсүх гаргасан талаар өмгөөлөгч Г.Батбаяр хэллээ.

САЛХИТЫН ОРДЫГ МӨН ОРОСТ ЗАРАХААР БОЛСОН ГЭВ

Ашигт малтмалын  хэрэг эрхлэх газар  дээр худалдан, худалдах авах гэрээгээр Монгол Улсын Засгийн газар Асгатын мөнгөний ордны 51 хувийг эзэмшиж байгаа эрхээ “Эрдэнэс Монгол” компанид  шилжүүлэх явцдаа “Монголиан Коппер  Корпорейшн” ХХК-ийн мэдэл байсан Асгатын мөнгөний ордын дөрвөн тусгай  зөвшөөрлийг давхар шилжүүлсэн.  Түүнийгээ Орост зарахаар яригдаж байна.  Оросуудад зарах мөнгөнөөс  хувь авах талаар У.Хүрэлсүхийн Засгийн газар тохирсон гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр дуулгав.

Тэд хэлэхдээ "Салхитын мөнгөний ордыг оросуудад зарахаар хэлэлцээ хийж байгаа гэсэн мэдээлэл бий. Салхитын мөнгөний гэхэд 770 мянган тонн буюу 15 тэрбум ам.долларын баялагтай.  Бидний  хувьд Захиргааны хэргийн  шүүх дээр 2018  оны арванхоёрдугаар сарын  25-ны өдөр “Монголиан Коппер  Корпорейшн” ХХК-ийн эзэмшилд байх гол үндэслэлийг бүрдүүлээд байгаа 330 дугаар тогтоолыг  хүчингүй болгож өгөөч гэсэн нэхэмжлэл гаргасан. Харин  Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан.  Тиймээс  нэгдүгээр сарын 9-ний өдөр давж заалдах шатны шүүхэд хандсан.  Давж заалдах шатны шүүх  хуралдаанаас 330  дугаар тогтоолыг  хүчингүй болгох нь зөв гэсэн шийдвэр гарсан" гэдгийг ч онцолсон юм.

У.Хүрэлсүхийн Засгийн газар “Монголросцветмент” компанийн нэр  дээр тусгай зөвшөөрлийг авахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг цуглуулан төрд хүчээр авч байна гэж худлаа сүржигнэх хэрэггүй. Захиргааны хэргийн шүүхэд хянан  шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэдгийг тэд хэлсэн юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж