Сар шинэ боллоо, хаваржаа тийшээ нүүнэ үү, жагсагчид аа!

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

Сар шинэ боллоо, хаваржаа тийшээ нүүнэ үү, жагсагчид аа!

Сар шинэ боллоо, хаваржаа тийшээ нүүнэ үү, жагсагчид аа!

Жагсаал зохион байгуулагчид аа, гэрээ буулгаач ээ. Сүхбаатарын талбайн ойролцоо 00-ын асуудал хүрэлцээтэй бус тул ариун цэврийн асуудал хүндэрч мэдэхээр болсон байна. Шээс, шинхэг үнэртүүлэн суулт хийнэ гэдэг XXI зуунд хоцрогдсон тэмцэл шүү дээ.

Нэлээн хэдэн жилийн өмнө одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянга нар Сүхбаатарын талбайд суулт хийж, гэр барьсны дараа төв талбай бохирдож, Тохижилт үйлчилгээнийхэн хэдэн өдрийн турш угааж, цэвэрлэж байж, шивтрээс нь салгасан байдаг.

Одоо энэ 40 гэрээ даруй буулгаад амласан ёсоороо жагсаалд оролцсон иргэддээ өгөөд төв талбайг чөлөөлөх хэрэгтэй болжээ. Эдгээр гэрүүдээс болж, нийслэл ч автомашины зогсоолоос олдог орлогоо алдах болсоор арав гаруй хонож байна. Нэг цаг машинаа тавихад 500 төгрөг. Өдөрт хамгийн багадаа 50 машин 1 цаг хүлээн авдаг байлаа гэж тооцож үзэхэд л нэг цагаас 25 мянган төгрөг алдаж байна. Энэ бага мөнгө биш шүү.

Ер нь тэгээд суулт зарлах ч хэрэггүй болчихоод байна. Парламент УИХ-ын даргыг гишүүдийн олонхиор чөлөөлдөг байх хуулийн төслийг баталчихлаа. Ердөө гурав хоногийн дараагаас хууль хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-д оруулж ирэх сураг бий. Сценарь нь тодорхой суултын төлөө хөлдүү гэрт хэдэн хүн суулгаж, улс төр хийх ямар хэрэгтэй юм бэ?.

Сар шинэ ч дөхлөө, жагсагчид аа хаваржаа руугаа нүүнэ үү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж