Байнгын хорооны гишүүдийн ажил хаялт үргэлжилсээр | News.MN

Байнгын хорооны гишүүдийн ажил хаялт үргэлжилсээр

Байнгын хорооны гишүүдийн ажил хаялт үргэлжилсээр

Байнгын хорооны гишүүдийн ажил хаялт үргэлжилсээр

Өнөөдөр  11 цагаас товлогдсон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны  ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадсангүй. Ирц нь 31  хувьтай  байсаар  хойшлогдлоо. Ингэснээр тус байнгын хорооны хурал долоо дахь удаагаа хойшлогдож байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёдугаар сарын 05-нд хуралджээ.

Тус байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөж буй асуудлууд:
– Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
– Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
– Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/Амеркийн Нэгдсэн Улсын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд:

1.Төмөрбаатарын Аюурсайхан
2.Октябрийн Баасанхүү
3.Сүхбаатарын Батболд
4.Лувсанвандангийн Болд
5.Гомбожавын Занданшатар
6.Данзангийн Лүндээжанцан
7.Батсүхийн Наранхүү
8.Хишгээгийн Нямбаатар
9.Наваан-Юндэнгийн Оюундарь
10.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
11.Ядамсүрэнгийн Санжмятав
12.Отгонбилэгийн Содбилэг
13.Ганзоригийн Тэмүүлэн
14.Агваанлувсангийн Ундраа
15.Цэдэнбалын Цогзолмаа
16.Дамдины Цогтбаатар
17.Бямбасүрэнгийн Энх-Амгалан
18.Жадамбын Энхбаяр
19.Нямаагийн Энхболд

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2019-01-22 103.9.91.34

Байнгын хорооны гишүүдийн нэрсийн жагсаалт байна. Тэгээд эдгээр гишүүдийн хэн нь бойкотлоод байгааг зарлаач. Юм бичиж нийтэд мэдээлж байгаа бол олигтойхон ойлгомжтой, гүйцэд юм хийгээч. Нөгөө ТВ9-ийн Монгол комментын чалчаа нөхөр шиг дургүй бол сувгаа соль гэж загнах гээд байгаа юм уу. Сэтгүүл зүйн соёлтой бай л даа.

Иргэн 2019-01-22 203.91.119.94

Хэтрэнэ, хэтрэнэ гэхэд арайч дэндэж байнадаа?! Ерөнхийлөгч, Есрөнхий саад нараа?!

иргэд олон түмэн 2019-01-22 103.212.117.122

Новшнуудаа ингэж хорлож байхаар эртхэн тарцгаагаачээ

Зочин 2019-01-22 202.9.42.184

УИХ тарах шаардлагатайг Х.Баттулга УИХ-н дийлэнх гишүүд ард түмний олонх дэмжиж байна. Ганцхан У.Хүрэлсүх хүсэхгүй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж