Өнөөдөр 11 цагаас товлогдсон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадсангүй. Ирц нь 31 хувьтай байсаар хойшлогдлоо. Ингэснээр тус байнгын хорооны хурал долоо дахь удаагаа хойшлогдож байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёдугаар сарын 05-нд хуралджээ.
Тус байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөж буй асуудлууд:
– Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
– Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
– Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/Амеркийн Нэгдсэн Улсын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд:
1.Төмөрбаатарын Аюурсайхан
2.Октябрийн Баасанхүү
3.Сүхбаатарын Батболд
4.Лувсанвандангийн Болд
5.Гомбожавын Занданшатар
6.Данзангийн Лүндээжанцан
7.Батсүхийн Наранхүү
8.Хишгээгийн Нямбаатар
9.Наваан-Юндэнгийн Оюундарь
10.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
11.Ядамсүрэнгийн Санжмятав
12.Отгонбилэгийн Содбилэг
13.Ганзоригийн Тэмүүлэн
14.Агваанлувсангийн Ундраа
15.Цэдэнбалын Цогзолмаа
16.Дамдины Цогтбаатар
17.Бямбасүрэнгийн Энх-Амгалан
18.Жадамбын Энхбаяр
19.Нямаагийн Энхболд
Холбоотой мэдээ