Философич С.Молор-Эрдэнэ өвөрмөц сэтгэлгээтэй нэгэн. Үе, үе Чингис хаан, Далай ламыг үгүйсгэдэг тэрбээр монголчууд харанхуй мунхаг ард түмэн гэх шүүмжлэл хэлэх нь бий. Тэрбээр саяхан цагаан сарын баярыг мухар сүсэг, хоцрогдсон баяр гэжээ. Тухайлбал, "Манайхан мухар сүсэгт маш их баригдсан. Зуун жилийн өмнө устчихсан байх ёстой мухар сүсэгт өнөөдөр хүртэл үнэмшдэг. Цагаан сараар бид нар яаж мухар сүсэгтдэгийг бид нар мэднэ ш дээ. Уг нь цагаан сар чинь дээр үеийн сонин үлгэр домгийн баяр болоод өнөөдөр хоцрогдчихсон байх ёстой. Бид нар шинэ амьдралд оччихсон байх ёстой" хэмээн "онолдсон" байна. Түүнчлэн залуус сар шинээр ээждээ, аавдаа заавал золгох хэрэггүй гэсэн бодолтой явдаг философичийн шүүмжлэлээс харахад цагаан сар, наадам хоёрт дургүй бололтой. Улс болгон уламжлалт, үндэсний баяраа тэмдэглэдэг. Цагаан сар, наадам бол Монголын үндэсний баяр. Үндэсний баярт дургүй шинэ цагийн филосоцийн үгэнд эмзэглэх хэрэггүй л болов уу. Учир нь бид үзэл бодол, үгээ хэнээс ч айлгүй илэрхийлдэг ардчилсан нийгэмд амьдарч байгаа билээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ