Канадын алдартай комедиан Бриан Айлвард Монголд шоугаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

Канадын алдартай комедиан Бриан Айлвард Монголд шоугаа хийнэ

Канадын алдартай комедиан Бриан Айлвард Монголд шоугаа хийнэ

“Хошин урлагийн стэнд-ап төрлийг Монголдоо хөгжүүлж буй “UB комеди” клубийнхэн  Канадын алдартай комедиан Бриан Айлвардыг эх орондоо урьжээ. Ирэх сарын 15-нд товлогдсон түүний тоглолт Сант-Асар төв болох юм.

Бриан Айлвард 2016 онд Канадын комеди авардсаас “Шилдэг комедиан” шагнал хүртсэн. Тэрбээр 13 жил стэнд ап чиглэлээр дагнан уран бүтээлээ туурвисан бөгөөд энэ хугацаанд 20 гаруй оронд аялан тоглолт хийж, нийтдээ 2600 удаа тайзан дээр гарсан аж.

“UB комеди” клубийн залуус өмнө нь дэлхийн алдартай комедиан болох Мартин Мор, Том Родес, Адам Хантер, Ромеш Ранганатхан  нарын комеди шоуг өөрийн клубтээ зохион байгуулсан билээ. Тус клубийг Г.Батбилэг 2014 онд анх үүсгэн байгуулсан бөгөөд одоогоор албан ёсны 16 жүжигчин байдаг аж. Сүүлийн үед залуус хошин урлагийн стэнд ап  төрлийг ойлгож, илүү сонирхож үзэх хандлагатай болсныг клубийнхэн хэлж байв. Тус клуб жүжигчдээ сонгон шалгаруулахдаа долоо хоног бүрийн даваа гариг бүр open mic нээлттэй уулзалтыг зохион байгуулж, хүмүүсийг инээлгэж чадсан, анхаарлыг татаж буй тухайн хүнийг тайзан дээр гарах эрх олгодог байна.

Сүүлийн үед залуусын дунд хит болоод байгаа хошин урлагийн нэгэн төрөл бол “Стэнд ап” буюу тайзны ярианы урлаг юм. Монголд хөгжөөд төдийлөн удаагүй байгаа ч шинэ үеийн залуусыг байлдан дагуулж чадсан юм.  Жүжигчид нийгэмд тулгамдсан болон өөрийн амьдралд тохиолдсон зүйлс, бусдын олж харсан ч тоодоггүй гэх мэт олон талын сэдвээр хошин яриа өрнүүлж, бусдыг хөгжөөдөг нь энэ урлагийн онцлог билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж