"Петровис"-ийн үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг цагдан хорьжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

"Петровис"-ийн үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг цагдан хорьжээ

"Петровис"-ийн үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг цагдан хорьжээ

Авлигатай тэмцэх газраас “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг өчигдөр /2019.01.21/хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдан хорьжээ. Ч.Давааням нь 1996 онд Т.Энхжаргал болон Ж.Оюунгэрэл нарын хамт “Петровис” компанийг үүсгэн байгуулсан бизнесмен юм. Түүнийг оффшор бүсэд 4.3 сая ам. долларыг байршуулсан асуудлаар нь цагдан хорьсон бололтой.

Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг шалгуулах тухай гомдол, мэдээллийн дагуу АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Улсын ерөнхий прокурорын 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулах тухай” тогтоолын дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа эхлүүлжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долдугаар сарын 24-ний өдөр  оффшор бүсээс 49 хоногийн дотор мөнгөө оруулж ирэхийг уриалсны дагуу Ч.Давааням дөрвөн сая 370 мянган ам.долларыг Монголд оруулж ирсэн гэх мэдээлэл цацагдаж байлаа.

Ч.ДАВААНЯМ ГЭЖ ХЭН БЭ? 

Ардчилсан нам 1996 онд ялсны дараа  Ж.Оюунгэрэл хамт шатахууны бизнес эрхэлж эхэлсэн байна.

Харин Ч.Давааням нь хожим “Стар” телевиз, “Хийморь” кабелийн телевизийг үүсгэн байгуулсан бөгөөд “Монгол контракт” компанийг удирдаж, Петровисоос хувьцаа эзэмшдэг байна. "Петровис"-ын захирал Д.Энхчимэг түүний анхны эхнэрээс төрсөн том охин нь юм байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж