“Модон хүн” дахин мэс засалд орохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

“Модон хүн” дахин мэс засалд орохоор болжээ

“Модон хүн” дахин мэс засалд орохоор болжээ

Бангладеш улсын нийслэл Дакка хотын эмнэлэгт “Модон хүн” хэмээн нэрлэгддэг Абул Бажандар дахин хагалгаанд орохоор ирээд байгаа ажээ. Түүнийг гурван жилийн өмнө буюу 2016 онд бие дээрээ ургасан модны холтос маягийн таван кг ургацгаа хагалгаагаар авхуулах үед нь хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд шуугьж байсан. Тухайн үед хагалгаа амжилттай болсон ч түүнээс хойш хөл гар дээр нь  дахин “мод” ургаж эхэлсэн байна.

Хагалгаанд орсны дараа, 2016 онд.

“Модон хүн” хэмээх гений маш ховор өвчин туссан үед хүний бие дээр мод шиг хатуу биет ургаж эхлэх бөгөөд тэдгээр нь амьд ургамал шиг томорсоор байдаг аж. Энэ өвчин шинжлэх ухаанд бүртгэгдсэн анхны тохиолдол нь Абур Бажандар бөгөөд одоогоор түүнээс гадна гурван хүн “модон хүн”-ийн синдромоор оношлогдоод байгаа юм. Бангладешийн жижиг тосгонд амьдардаг түүний гар, хөл дээр 20 гаруй жилийн өмнөөс мод мэт ургацаг ургах болсон байна.

Гар, хөл дээр нь маш их “мод” ургаж, ажил хийх чадвараа алдсан тэрбээр 2016 онд хагалгаанд орж, ургацгаа авхуулсан ч түүнээс хойш дахин 25 удаагийн хагалгаанд ороод байгаа аж. Абул Бажандар дугуйт такси барьдаг ажлаа орхин, эхнэр, ээжийнхээ асаргаанд орсон байна. Түүний мөрөөдөл нь охиноо өөрийн гараар өргөж, тэврэх гэв.

Эмч нар түүний өвчнийг ул үндсээр нь тастахыг хичээж байгаа ч Абур Бажандар эмчилгээгээ тасалдуулснаас байдал улам хүндэрсэн байна. Одоогийн байдлаар түүний гар, хөл төдийгүй биеийн бусад хэсэгт нь ч маш их ургацаг ургасан байдалтай байгаа бөгөөд эмч нар түүнд зургаан удаагийн хагалгаа хийхээр төлөвлөөд байгаа юм. Шинжлэх ухаанд бүртгэгдээд удаагүй байгаа энэ өвчнийг бүр мөсөн эмчлэх боломж байхгүй ч эхний ээлжинд Абулын хөл, гарт ургасан илүү хэсгийг тайрч, дөрвөн мөчийг нь ажиллагаатай болгохоор төлөвлөж байгаа гэв.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж