Н.Энхбаяр Ц.Нямдоржийг "бут ниргэв"

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр Ц.Нямдоржийг "бут ниргэв"

Н.Энхбаяр Ц.Нямдоржийг "бут ниргэв"

 МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа МАН-ын сайд Ц.Нямдорж руу нэлээд хатуухан шүүмжлэл дайсан байна. Тэрбээр Ц.Нямдоржийн хэлээд байгаа МАНАН бүлэглэлийн нэг нь Ц.Нямдорж өөрөө гэдгийг онцолжээ.  Тодруулбал, Н.Энхбаяр ярилцлагадаа "МАНАН бүлэглэл анх байгуулагдахад Ц.Нямдорж Хууль зүйн сайдаар орж ажилласан. Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа хууль засч, Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Цэц тогтоосон. Үнэн хэрэгтээ Ц.Нямдорж Татварын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг  ч засаж явсан хүн. Сонгуулийн хуулийг засч сонгуулийг будлиантуулж, Татварын хуулийг засч хувийн компаниудтай ямар нэгэн тохиролцоо хийсэн байхыг үгүйсгэхгүй. Үүнийг одоо шалгах хэрэгтэй. Ц.Нямдорж 1992 оноос хойш тасралтгүй УИХ-д сонгогдож байна.  Тэр өнөөдөр ЖДҮ-чдийг хамгаалаад сууж байна" гэсэн байна.  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж цагийн жамаар хаашаа ч  хамелон шиг өөрчлөгдөж, ямар ч үед албан тушаалд үлдэж чаддагийг нь Н.Энхбаяр ил шулуухан эгдүүцлээ илэрхийлжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХахаХаха
15
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж