Крымийн хойгийн ойролцоо хөлөг онгоцнууд галд автжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

Крымийн хойгийн ойролцоо хөлөг онгоцнууд галд автжээ

Крымийн хойгийн ойролцоо хөлөг онгоцнууд галд автжээ

Танзанийн тугийг мандуулсан ачаа тээврийн хоёр усан онгоц өчигдөр /2019.01.21/ Крымийн хойгийн ойролцоох Керчийн хоолойд явж байгаад галд автсаны улмаас 11 хүн амиа алдсан байна. Усан онгоцонд дэгдсэн түймрээс зутгаж, амиа аврахын тулд ус рүү үсэрсэн далайчдыг эрэн хайх ажиллагааг Оросын аврагчид явуулж байгаа бөгөөд одоогоор  14 хүнийг аварчээ.

Тус хоёр усан онгоцны нэг нь их хэмжээний түлш тээвэрлэж байсан бөгөөд нөгөө хөлөг рүүгээ түлш дамжуулах явцад түймэр дэгдэж, гал авалцсан байна. Усан онгоцонд Турк болон Энэтхэгийн 31 иргэн зорчиж байжээ.

Хөлөг дээр гал авалцаж аюултай нөхцөл байдал үүссэн ч хөлгийн ахмадууд нь эргийн хамгаалалтынханд ямар ч дохио өгөөгүй байна. “Венец”, “Маестро” гэх нэртэй тус хоёр усан онгоцыг Сири рүү шатахуун нийлүүлсэн хэрэгт холбогдуулан АНУ-ын Сангийн яамны хар жагсаалтад оруулсан байв.

 

Керчийн хоолой. Хэрэг болсон газар нь ОХУ, Украины стратегийн чухал бүст болсон гэдгээрээ анхаарал татаж байгаа юм. Тухайлбал, Украин улсын хамгийн чухал усан боомтууд болох Одесса, Мариупол хоёрын хооронд зорчихын тулд заавал Керчийн хоолойгоор гардаг. Харин 2014 онд ОХУ Крымийн хойгийг нэгтгэн авсныхаа дараа Хар тэнгисээс Азовын тэнгис рүү орох цорын ганц гарч болох Керчийн хоолойг дамнуулан гүүр барьсан юм. Харин өнгөрөгч арваннэгдүгээр сард тус хоолойгоор гарч явсан Украины тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоцыг ОХУ-ын усан хилийг санаатайгаар зөрчсөн хэргээр саатуулж, дотор нь явсан цэргүүдийг саатуулсан нь хоёр улсын харилцааг улам таагүй болгосон.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж