Ирэх сарын 7-нд 65 нас хүрэх хүмүүст “Насны хишиг” олгоно | News.MN

Ирэх сарын 7-нд 65 нас хүрэх хүмүүст “Насны хишиг” олгоно

Ирэх сарын 7-нд 65 нас хүрэх хүмүүст “Насны хишиг” олгоно

Ирэх сарын 7-нд 65 нас хүрэх хүмүүст “Насны хишиг” олгоно

Өндөр настангуудад жилд хоёр удаа буюу Цагаан сар болон Улсын баяр наадмаар “Насны хишиг” олгодог. Харин энэ жилийн Цагаан сарын “Насны хишиг”-ийг энэ сарын 20-ноос эхлэн олгож байгааг албаныхан хэллээ.

Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын мэргэжилтнээс тодруулахад “Энэ жил 160 гаруй мянган ахмадад “Насны хишиг” хүртээхээр тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн.  Энэ жил шинээр “Насны хишиг” авахаар хүсэлт гаргасан ахмадын нэгдсэн мэдээлэл хараахан гараагүй байна. Мөн 2019 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр 65 нас хүрч байгаа ахмад настан өргөдлөө гаргавал цагаан сараас өмнө “Насны хишиг”-ээ авах боломжтой” гэв.

“Насны хишиг”-т хамрагдахын тулд насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргах ёстой юм.

“Насны хишиг”-т дараах насны иргэд хамрагдах боломжтой.

65-69 настай ахмад настанд 50 мянга

70-79 настай бол 80 мянга

80-89 настай бол 150 мянга

90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Орхон 2019-01-22 66.181.186.179

Ха ха мэдээгээ ингэж дуусгадаг гэнэ ээ….билээ\nнэртэйгээр нь шүлгээр уянгалчихгүй\nньюс мэдээ бичиж чадахаа больсон гэж үнэн ажгуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж