Өмнөговьд H1N1 вирус тархаж, нэг хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

Өмнөговьд H1N1 вирус тархаж, нэг хүн нас баржээ

Өмнөговьд H1N1 вирус тархаж, нэг хүн нас баржээ

Өмнөговь аймагт томуу, томуу төст өвчний улмаас нэг хүн нас барж, долоон хүүхдийн биеийн байдал хүнд байна. Мөн  хэвтэн эмчлүүлэгчээс H1N1 вирусийн халдвар тархаж  буйг эмч нар анхааруулж, аймгийн хэмжээнд товлогдсон баярын арга хэмжээнүүдийг цуцалжээ. Энэ талаар тус аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Амгалангаас тодруулахад “Манай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, биеийн байдал нь хүнд  18 хүнээс сорьц авсан. Шинжилгээгээр  томуугийн H1N1 вирус илэрсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй хэчнээн хүн ийм халдвартай байгааг хэлж мэдэхгүй. Засаг даргын Тамгын газраас эмч нарыг хүч нэмэгдүүлж, машин болон эм тарианы нөөц боломжоор хангаж  байна. Томуугийн  H1N1 вирус илэрсэн учраас аймгийн Онцгой байдлын комисс өчигдөр хуралдаж, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглолоо. Одоогоор аймгийн хэмжээнд иргэдийг амны хаалт зүүхийг сэрэмжлүүлэх, амны хаалт зүүлгэж хэвшүүлэх аяныг зохион байгуулж байна” гэв.

Одоогоор H1N1 вирусийн талаарх шинжилгээний сорьц Өмнөговь аймгаас Халдвар судлал үндэсний төвд ирүүлээгүй тул уг асуудлыг  тодруулахаар ажиллаж байгаа аж.

Томуу, томуу төст өвчний тархалт ихссэнээс  иргэд хатгалгаа, менингитээр өвчлөх болсон байна. Иймд тус аймагт энэ долоо хоногт товлогдсон Ингэний айргийн баяр, Малчдын зөвлөгөөн, Тэмээний баяр зэрэг олон нийтийн арга хэмжээг цуцлажээ. Хориг ирэх сарын 8-н хүртэл үргэлжлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж