Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

Х.Фернандес ба бусад

Х.Фернандес ба бусад

Уран гулгалтын 2019 оны Европын аварга шалгаруулах тэмцээн Беларусь улсын нийслэл Минск хотноо эхлэж байна. Тэмцээн энэ сарын 21-ээс 27-ны өдрүүдэд явагдах бөгөөд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, бүжгийн болон хосын төрлөөр аваргуудаа тодруулна.

Уран гулгалтын Европын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд сүүлийн 6 жил Испани улсын тамирчин Х.Фернандес босоо байгаа. Ингэхдээ тэр сүүлийн 5 жилд нь богино болон чөлөөт үзүүлбэртээ хоюуланд нь урдаа өрсөлдөгч гаргалгүй түрүүлсэн. Европын аварга шалгаруулах тэмцээн сүүлийн 6 жил Х.Фернандес ба бусад гэсэн өрсөлдөөн явагдсан.

Европын аваргад Х.Фернандес түрүүлж бусад тамирчдын хувьд зөвхөн мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөж байна. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд Оросын М.Ковтун 2 мөнгө, 1 хүрэл, С.Воронов 1 мөнгө, 1 хүрэл, Д.Алиев 1 мөнгө, Францын Ф.Амодио 1 мөнгө, Израилын О.Бяченко 1 мөнгөн медаль хүртсэн байдаг.

Энэ жил Х.Фернандес хэрхэх бол? Түүний Европ дахь хаанчлалыг хэн зогсоох бол? Мэдээж Х.Фернандес бол Европын аваргад оролцогч нарын дундаас хамгийн том “цол”-той нь юм. Түүнтэй өрсөлдөх учиртай тамирчдаар Пёнчаны олимпийн багийн мөнгөн медаль, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Оросын М.Коляда, 2017 оны өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Оросын А.Самарин, Европын АШТ-ий хошой мөнгө, 1 хүрэл медальт Оросын М.Ковтун мөн энэ улирлын Гранпри тэмцээнүүдэд хүчтэй өрсөлдсөн Чехийн М.Бржезина болон Гүржийн М.Квителашвили нарыг нэрлэж байна. Испани эр Х.Фернандес энэ улирлын Гранпри тэмцээнүүдэд оролцоогүй. Магадгүй энэ нь түүний амжилтыг хойш татаж болох юм. Х.Фернандес 2008-2009 оны улирлаас хойш цуврал Гранпри тэмцээнүүдэд оролцож ирсэн бөгөөд тогтмол медаль хүртэж байсан. Харин энэ улирал том тэмцээнүүдэд оролцоогүй бөгөөд өнгөрсөн 10 сард Японы нээлттэй тэмцээнд оролцсон.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж