П.Баярхүү "Улаанбаатар инновацийн төв"-тэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

П.Баярхүү "Улаанбаатар инновацийн төв"-тэй танилцлаа

П.Баярхүү "Улаанбаатар инновацийн төв"-тэй танилцлаа

Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дэргэдэх Улаанбаатар инновацийн төвтэй танилцаж тус төвд бойжиж буй гарааны компанийн удирдлагууд, бизнес эрхлэгч залуустай уулзаж үйл ажиллагаатай нь танилцлаа. Нийслэлд хэрэгжүүлж буй дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжүүлэлт болон нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд гарааны компанийн оролцоог нэмэгдүүлэхэд нийслэлийн зүгээс анхаарч ажиллах шаардлагатай байгааг орлогч дарга П.Баярхүү онцлов.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тус төвд бойжиж буй стартап компани болох “Прайм технологт солюшн” ХХК-ийн санаачилсан “Beeco-Замын унаа” төслийг хүүхдийн сургуулийн автобусны хөдөлгөөнийг зохицуулах чиглэлээр, нийтийн тээврийн смарт картын өөрөө өөртөө үйлчлэх мөнгө цэнэглэгч автомат машиныг бий болгох талаар стартап компани “Бийлог техноложиес”-тай тус тус хамтарч ажиллах талаар санал солилцов.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж