Сири дэх Ираны цэргийн байрлалд Израиль цохилт өгчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

Сири дэх Ираны цэргийн байрлалд Израиль цохилт өгчээ

Сири дэх Ираны цэргийн байрлалд Израиль цохилт өгчээ

Сирийн нутаг дэвсгэрт байрлаж буй Ираны цэргийн хүчинд агаарын цохилт өгсөн тухай Израилийн Батлан хамгаалах хүчнээс өчигдөр /2019.01.19/ мэдээлжээ. Мөргөлдөөний улмаас 10 хүний амь эрсэдсний дотор дөрөв нь Сирийн иргэн байв.

Тухайлбал, өчигдөр өглөө Израилийн хүчин Сирийн нутагт байрлаж буй Ираны тусгай хүчний бэлтгэл сургуулилтын талбай, зэвсгийн агуулах тэргүүтэй арван байрлалд агаарын цохилт өгсөн байна. Энэ нь өнгөрсөн амралтын өдрүүдээр Сири дэх Ираны хүчин Израильд агаарын цохилт өгсний хариу байсан гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн Ням гаригт Израиль, Сирийн заагт орших Голаны өндөрлөгт байдал хурцдаж, талууд бүтэн цагийн турш харилцан пуужин харвасан аж. Голаны өндөрлөг нь Сирийн нутаг дэвсгэрт харьяалагддаг байсан боловч Израиль 1967 онд “зургаан өдрийн дайн”-аар эзлэн авсан бөгөөд хожим нь өөрийн газар нутаг хэмээн зарласан.

Израиль улс 1948 онд тусгаар тогтнолоо зарласан цагаас хойш өнөөдрийг хүртэл Сиритэй таагүй харилцаатай байгаа. Сирийн иргэний дайн эхэлсний дараа тухайн бүс нутагт Ираны нөлөө нэмэгдэхээс болгоомжилсон Израиль улс дайнд татагдан орсон билээ. Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өнгөрсөн сард “Сири дэх Ираны цэргийн оролцооны эсрэг Израиль улс үргэлжлүүлэн тэмцэх болно. Одоо явуулж буй цэргийн үйл ажиллагаагаа зогсоохгүй хэмээн мэдэгдсэн юм”.  Түүний мэдээлснээр өчигдөр Израилийн талаас харвасан пуужингуудын гол бай нь Ираны цэргийн объектууд болон “Хезболла” бүлэглэлийн байрлалууд байжээ.

Сирийн төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр тус улсын агаарын хүчин Израилийн харвасан пуужингуудыг амжилттай амдан сөнөөсөн бөгөөд ямар нэгэн хохирол амсаагүй гэв. Харин Сирийн өөр нэгэн хэвлэлд мэдээлснээр халдлагын улмаас Ираны зургаа, Сирийн дөрвөн цэрэг амиа алдсан байна.

Хэрвээ Сири, Ираны хүчин хамтарч Израилийн эсрэг довтолбол тус бүс нутаг дахь цэргийн мөргөлдөөн улам хурцадмал байдалд шилжиж, харьцангуй намжмал байдалд ороод байсан Дамаскийн нөхцөл байдал хэцүүдэх юм.

Эх сурвалж: NHK

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж