“Playtime-2010”-ын бүртгэл дуусахад дөрөв хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

“Playtime-2010”-ын бүртгэл дуусахад дөрөв хоног үлдлээ

Монголын хамгийн том амьд хөгжмийн наадам болох “Playtime-2010” ирэх наймдугаар сарын 7,8-нд “Монгол шилтгээн”-д болох гэж байна. Тус наадмыг ес дэх жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэ жил Монголын шилдэг 40 хамтлаг, дуучид урилгаар болон бүртгэлээр оролцох юм. “Playtime-2010” амьд хөгжмийн наадамд оролцох хүсэлтэй хамтлаг, дуучдын бүртэл үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдөр дуусах юм. Бүртгүүлэх хамтлаг өөрсдийн таваас доошгүй уран бүтээлтэй, тоглолтын ур чадвар өндөртэй байх шаардлагатай бөгөөд гишүүдийн нэг хувь цээж зурагтайгаа бүртгүүлэнэ үү. Бүртгэлийг ажлын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд “Hi-Fi Records”-ын оффисын байранд хүлээн авна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж