Тээвэр, түгжрэл, утааг цогцоор нь шийдэх технологи Монголд | News.MN

Тээвэр, түгжрэл, утааг цогцоор нь шийдэх технологи Монголд

Тээвэр, түгжрэл, утааг цогцоор нь шийдэх технологи Монголд

Сүүлийн жилүүдэд цахилгаан автомашины технологи дэлхий даяар эрчимтэй хөгжиж энэ салбарт Европын улсууд болон манай өмнөд хөрш тэргүүлж 2020 он гэхэд томоохон хотуудынхаа автомашин болон нийтийн тээврийг бүхэлд нь цахилгаан болгохоор зорьжээ. Bloomberg-ийн New Energy Finance судалгаанаас харахад одоогоор дэлхийд нийт 400 мянган цахилгаан автобус байгаа аж. Энэхүү цахилгаан автобус болон түүний цэнэглэх дэд бүтцийг Монголд нэвтрүүлэх, хэрэглэх боломжийн талаар энэ чиглэлээр дэлхийд технологийн хувьд анхдагч бөгөөд тэргүүлэгч болох АББ Группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С. Эрдэмбаяртай ярилцлаа.

АББ Группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр

– Цахилгаан тээвэр гэхээр манайхан голдуу троллейбусаар ойлгож төсөөлдөг байх. Гэтэл гибрид биш 100 хувь бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэгдээд зогсохгүй цахилгаан автобус дэлхийн хотуудын нийтийн тээвэрт ашиглагдаж байна. Үүнийг Улаанбаатар хотын замын түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээгүй байдал, агаарын бохирдлыг бууруулахад ашиглах боломжийн талаар яриагаа эхлүүлэх үү?

– Улаанбаатар хотын авто замын ачаалал үлэмж хэмжээгээр өсөж үүний сацуу хүлэмжийн хийн ялгаралт, автомашины хорт утаа маш их хэмжээгээр нэмэгдэж байна.

“Улаанбаатар хотын нийт агаарын бохирдолын 20 хувийг тээврийн хэрэгсэл ялгаруудаг бол үүний 80 хувийг зөвхөн дизель автобуснууд дангаараа ялгаруулдаг.”

Улаанбаатар хотын хэмжээнд өдөр бүр 950 орчим том оврын дизель автобусууд үйлчилдэг.

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан автобус явуулснаар ашиглалт, засвар үйлчилгээний зардал буурахаас гадна агаарын бохирдлыг бууруулах боломжтой.

Цахилгаан автомашиныг 8 минут цэнэглээд 200км явах боломжтой

Сүүлийн үеийн технологийн дэвшлийн үр дүнд цахилгаан автобусыг нэг удаа цэнэглээд 250-300 км зам туулах боломжтой болсон. Эцсийн буудлуудад 6 минутанд, завсрын буудлуудад шаардлагатай үедээ хүн буулгаж суулгахдаа 15 секундэд цэнэглэх боломжтой болсон. Манай нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа том оврын автобус хоногт дунджаар 200 км явдаг юм байна лээ. Дизель автобус сардаа 4 сая орчим төгрөгийн шатахуун зарцуулдаг бол цахилгаан автобус сард 800 орчим мянган төгрөгийн цахилгаан хэрэглэнэ. Энэ нь урсгал зардлыг 5 дахин хямд болгож, уг хэмнэлтээр автобус парк шинэчлэлтийг бүрэн хийх, тоо хүрэлцээг нэмэгдүүлэх, замын түгжрэлийг бууруулах, тасалбарын үнийг бууруулах боломжууд гарч ирнэ. Нийт парк шинэчлэлт хийх, цэнэглэх дэд бүтэц байгуулахад урьдчилсан тооцоогоор 250 сая орчим ам. доллар шаардлагатай гэж үзвэл дээрх дизель түлшний зардлыг цахилгаан хэрэглээнд шилжүүлснээр гарах хэмнэлт нь уг хөрөнгө оруулалтыг 6 жилийн дотор нөхөөд, төсвөөс аливаа татаасгүйгээр ашигтай ажиллаж болно. Энэ бол маш том бизнесийн боломж юм.

– Дэд бүтцийн хувьд манай улсад цахилгаан эрчим хүчний эх үүсгүүрийн хүрэлцээ хангалтгүй, импортоор авч байгаа өнөө үед үүнийг хийх боломж хязгаарлагдмал юм шиг?

– Эрчим хүчний эх үүсгүүрийн хүрэлцээний хувьд бүрэн боломжтой. Шөнийн цагаар ашиглахгүй байгаа илүүдэл эрчим хүчийг бид ОХУ-д өртгөөс доор үнээр худалддаг. Тэгвэл цахилгаан автобус болон бусад цахилгаан машиныг шөнийн цагаар цэнэглэж хямд хөнгөлөлттэй тариф эдлэх боломжтой.

Мөн импортын нефтийн бүтээгдэхүүний хамаарал болон түүний үнийн хөөрөгдлөөс ангижирч, дотооддоо үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүчний шөнийн цагийн 200 орчим МВтын ашигтай хэрэглээг бий болгох ач холбогдолтой.

Монголчууд байгаль экологидоо сөрөг нөлөөгүй, дэлхийн тэргүүлэх чиглэлийн судалгаа шинжилгээнд суурилсан технологийн шийдлийг хот, орон нутаг гэлтгүй хаа ч өдөр тутмын амьдралдаа ашиглах боломж бий болсон байна.

Швейцар улсын Женев хотын нийтийн тээвэрт явж буй цахилгаан автобус болон хурдан цэнэглэгч

– Манай засгийн газар энэ талаар ямар бодлого, ажил явуулж байна вэ?

– Монгол улсын засгийн газар болон Нийслэлийн тээврийн газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэмжлэгтэйгээр тодорхой ажлууд үе шаттайгаар хийгдэж байна.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд зориулан 2018 оны байдлаар 90 орчим тэрбум төгрөгийг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг төрийн болон хувийн өмчит аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговорын (тарифын алдагдал, зардлын зөрүү) санхүүжилтэнд зарцуулсан байдаг.

Монгол улс нефтийн бүтээгдэхүүнийг 100% импортлогч орон учир нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамааралтай сүүлийн жилүүдэд дээрх санхүүжилтын мөнгөн дүн жил бүр өсөж ирсэн. Цахилгаан автобус ашигласнаар гарах энэхүү олон тэрбум төгрөгийн хэмнэлтийг бусад шаардлагатай байгаа нийгмийн олон салбарт ашиглах боломжтой болох юм.

Нийслэлийн засаг захиргаа болон ЗТХЯ хамтран цахилгаан автомашин хэрэглэхийг дэмжих, авто тээврээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах, өнөөгийн автозамын нөхцөл байдал, олон улсын жишигт тохируулан хэд хэдэн зохицуулалт хийж байна. Тодруулбал жижиг оврын цахилгаан автобусыг турших, цахилгаан автомашин нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих, цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалт үл хамааран бүх өдөр зорчих, тээврийн хэрэгслийн зарим татваруудаас чөлөөлөх зэрэг ажлуудыг хийсэн.

– Цахилгаан тээврийн эрин үед Монголчууд бид бэлэн үү?

– Одоогоор бол бэлэн биш байна. 10 гаруй жилийн өмнө анхны гибрид машин орж ирэхэд бид Монголд нутагшихгүй гэж бодож байсан. Гэтэл одоо нийт автомашины 60-70 хувь гибрид машин явж байна. Бид машин үйлдвэрлэдэггүй учраас хүссэн хүсээгүй шинэ, хуучин цахилгаан машин 5-10 жилийн дотор олноор импортлогдон орж ирэх нь гарцаагүй. Үүнийг харж бизнес болгож чадсан хүн хожино. Утаагүй, тортоггүй, эрүүл ирээдүй технологийн дэвшлээр л шийдэгдэнэ.

Цахилгаан эрчим хүчийг хүний амьдралд ашиглаж эхэлснээс хойш 130-аад жилийн хугацаанд техник технологи асар хурдтай хөгжиж, өнөөгийн технологийн эрин үед бид амьдарч байна. Шөнөжин цэнэглээд хэдхэн км явдаг байснаас хойш цахилгаан машин улам боловсронгуй болж хэдхэн минутад бүрэн цэнэглэж 400-500 гаруй км явах боломжтой болсон. Зай хураагуурын технологи хөгжиж овор хэмжээ, өртөг нь багасч, чадал нэмэгдэж, байгаль орчинд нөлөөлөх хор нөлөө нь буурч байгаа нь дотоод шаталтын хөдөлгүүрийн эрин үе тун удахгүй өнгөрсөнд үлдэхийг сануулж байна.

“Утаа, хүлэмжийн хий, хорт хаягдлыг бууруулах, агаарын бохирдолтой тэмцэх гол аргын нэг, ирээдүйн чиг хандлага – гарцаагүй цахилгаан машин, цахилгаан тээвэр юм”.

Дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй орнууд цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж, үйлдвэрлэлийг эрчимжүүлж, түүнийг шинжлэх ухаан талаас нь эрчимтэй судалгаа шинжилгээ явуулж, байгаль орчинд илүү үр өгөөжтэй, сөрөг нөлөөгүй шийдлийг эрэлхийлж байна. 2030 он гэхэд Хятад болон Европын Холбооны улсууд 100 хувь цахилгаан автомашин ашиглаж, нийтийн тээврээ цахилгаанд бүрэн шилжүүлнэ гэсэн зорилт тавьсан нь үлгэр биш болж байна. Алдарт Формула1 уралдаан Формула-Е гэх цахилгаан хувилбартай болсон байна. Автомашины уралдаан цахилгаан хөдөлгүүрийг сонгож байна.

Ногоон ирээдүйн төлөө дэлхий нийтээрээ санал нэгтэйгээр нэгдэцгээж байгаа энэ цаг үед манай улс ч гэсэн энэ чиг хандлагад нэгдэж байгаа билээ. Энэ нь бизнесийн ашиг орлого талаасаа бус улс орон, нийгэм, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэхэд чиглэсэн ногоон ирээдүй юм.

Хөдөө орон нутгаас нийслэл руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн улам нэмэгдэж байгаа бөгөөд үндэсний статистикийн газрын мэдээллээр нийслэлд 2018 оны 11-р сарын байдлаар 1,8 сая орчим хүн байнгын болон түр хугацаагаар оршин сууж байна. Үүнтэй холбоотой автомашин эзэмшигчдийн тоо жилээс жилд үлэмж хэмжээгээр нэмэгдэж (мөн үеийн байдлаар хагас сая автомашин болон өөрөө явагч тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна) Улаанбаатар хотын авто замын ачаалал өсөж, автомашины хорт утаа маш их хэмжээгээр нэмэгдэж байна.

Жил бүр агаарын бохирдлын эсрэг төсөл хөтөлбөрүүдэд төсвөөс ойролцоогоор нийт 1 их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн хэдий ч агаарын бохирдол бодитой буурахгүй байгаа шүү дээ.

АББ Групп нь эрчим хүч, автоматжуулалтаар дэлхийд тэргүүлэгч компани юм

–  Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Ярилцлагын төгсөлд та өөрийн байгууллагаа танилцуулаач. Энэ талаар танайх ямар ажил хийдэг вэ?

– Манай компани 130-аад жилийн өмнө цахилгаан эрчим хүч хүний амьдралд хэрэглэгдэж эхэлсэн үед үүсгэн байгуулагдаж, зуу гаруй жилийн хугацаанд цахилгаан эрчим хүч, автоматжуулалтын чиглэлээр байнга шинэ технологи, инновацийг бүтээж ирсэн түүхтэй, 150 мянган ажилчинтай, дэлхийн 100 оронд салбартай компани юм.

Цахилгаан автомашин, нийтийн тээврийн хувьд бид 15 секундэд цахилгаан автобус цэнэглэх чадалтай станцыг зохион бүтээн дэлхийн зах зээлд нэвтрүүлсэн. Монголын томоохон шатахуун импортлогч, түгээгч компаниуд болон Нийслэлийн нийтийн тээврийн газарт цахилгаан автобус цэнэглэх станц байгуулах төсөл санал болгоод байгаа. Нийтийн тээврийг бүхэлд нь цахилгаан болгоход урт хугацаа зарцуулагдах мэт санагдах ч, манай өмнөд хөрш ердөө найман жилийн дотор нэг хотынхоо нийтийн тээврийн хэрэгслийг 100 хувь цахилгаан болгосон жишээ байна. Энэ бизнесийг сонирхож буй хэнтэй ч бид хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэнд баярлалаа.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
7
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Мөнхөө 2019-01-22 217.66.159.212

Агаар салхинд хиисчихгүй бол дэлхиин жишиг ч иимэрхүү л болж байгаа л да.Эрчим хүчнии эх үүсвэриин хувьд ч хэцүү дэ.Сая хүнтэй хот метротой болж байж ниитиин тээвэр хэвиин горимдоо ордог гэдгииг л мэдэх юм бна да.Агаарын бохирдлын хувьд цэнхэр газ орж ирэхэжс наащ үлгэр шүү.Нефьт боловсруулах болон химиин үйлдвэр хөгжсөн цагт л наад үлгэр чинь биелэх болноо.харж л байя.Цаг хугацаа харууоах биз дэ.Амжилт

ахмад настан 2019-01-22 64.119.21.42

дэлхийн чиг хандлага хашаа явж байна хүссэн хүсээгүй дагана шүү дээ Алс одох засмал замаасаа цахилгаан тэжээлээл гаргадаг болох байх Цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам дагаад зам цахилгаанжих боломж баймаар юм даа

Тун удахгүй 2019-01-22 66.181.160.121

Удахгүй бүх нийтээрээ цахилгаан машин хэрэглэнэ ээ. маргалдах зүйлгүй. 20 жилийн дотор одоо явж байгаа бүх бензин болон дизель хөдөлгүүртэй машинууд шахагдана. Бүх колонкууд машиныг цахилгаанаар цэнэглэгч болно. Машинууд хол замд явахдаа цэнэглэгч цэгүүдээс тэжээл аккумлятороо шууд сольж тавиад явдаг болно. Цаг алдахгүй Монголчууд машин үйлдвэрлэж чадахгүй тул хүссэн хүсээгүй дэлхий нийтийн жишгийг дагна.

Анхаа 2019-01-22 103.57.94.235

Цахилгаанаар явдаг автобус шал дэмий бөөн аккумлятор гээдл бас нэг хог асуудал энэ троллейбус л хамгийн эко унаа шдээ сайжруулаад л хуучин 7буудал вокзалын чиглэлийг сэргээх хэрэгтэй

Зочин 2019-01-22 202.131.236.138

2016-2020 onii Zasgiin gazriin muriin hutulbur t bgaa sh uu.

Зочин 2019-01-22 66.181.161.106

Цахилгаан машин ашиглах нь зөв хэдий цахилгаан гаргахдаа нүүрс түлдэгч утаа амьсгалах агаараас дээр байгаа хоёрт одоо хийхгүй бол оройтож сүүл мушгина юм хтйж үйлдвэрлэж байж хөгжинө зарим хүмүүс хэт их болгоомжилох юм

Үнэн 2019-01-22 202.126.89.79

Улаанбаатар хотыг шөнийн хот болгох хэрэгтэй орой 11 цаг гээд бүх юм зогсож байна энэийхээ оронд илгээлтийн бүх машинаа шөнө явуулах зарим нэг төрийн үйлчилгээг бас шөнө ажиллуулах хэрэгтэй

Сараа 2019-01-22 180.149.93.98

Энд тэндээс сонин юм сонсчихоод мөрөөдлийн жагсаалт ажлын төлөвлөгөө болгоод байхым даа

Зочин 2019-01-22 66.181.182.198

DAVHAR AVTOBUS YAVUUL TZ-TAI ORSOLD

Зочин 2019-01-22 202.179.24.209

Мэдээллээ ойлгоогүй байж олон юм донгосохоо боль л доо ЭЭ ХАЛАГ аа

ээ халаг 2019-01-22 203.91.112.6

Цахилгаан машин чинь цахилгаанаар явна. nЦахилгааныг чинь Цахилгаан станц гаргана. nЦахилгаан станц чинь нүүрс түлнэ. nТүлсэн нүүрс нь утаа гаргана. nГарсан утаа нь Улаанбаатар дээр унана. nЮун хөөрцийн . . . ..nДэлхий нийт утаа гаргадаггүй хийн түлшрүү явж байна нөхдөө, nХарин манайд цахилааны үнийг 0-лэсэн нэрээр дээгүүрээ хувааж идээдnДоогуураа тоолуур халаагуур шахаад, nУлаанбаатарын утаа бахь байдгаараа

Ee halagt 2019-01-22 122.201.31.176

Buh tsahilgaan stants nuurs tuldeggui shuu

ээ халаг 2019-01-22 203.91.112.6

Цахилгаан машин чинь цахилгаанаар явна. \nЦахилгааныг чинь Цахилгаан станц гаргана. \nЦахилгаан станц чинь нүүрс түлнэ. \nТүлсэн нүүрс нь утаа гаргана. \nГарсан утаа нь Улаанбаатар дээр унана. \nЮун хөөрцийн . . . ..\nДэлхий нийт утаа гаргадаггүй хийн түлшрүү явж байна нөхдөө, \nХарин манайд цахилааны үнийг 0-лэсэн нэрээр дээгүүрээ хувааж идээд\nДоогуураа тоолуур халаагуур шахаад, \nУлаанбаатарын утаа бахь байдгаараа

Зочин 2019-01-22 66.181.180.235

mal mine stantsin utaa haana hezee tegtlee unaad horduulad baisin?

Зочин 2019-01-22 202.126.89.17

Энэ АВВ-ийн Хятад стандартын давтамж хувиргуурууд нь енгерсен 9 сард эрчим хvчний систем нурах, ТЭЦ-3 дээр асуудал vvсгэсэн. Инноваци ярьж, Хятадын чанар муутай бvтээгдэхvvн оруулж ирж шахдаг хэцvv нехер шvv!

Bi 2019-01-22 90.41.124.106

Zuv n zuv tehdee manaid dandaa huuchin n orj irne. Tsahilgaan mashinii gol yum n huuchin baterienii hayagdal . Tegeed l mongol dahiad l hort baterienii hayagdal hogiin tseg bolno

Ард түмэн 2019-01-22 202.21.119.54

Цахилгаан автобусаар явж үзэх юмсан. Дээгүүр суудаг хорчингуудл самраад хаячихгүй бол сайн байна.

Зочин 2019-01-22 202.126.89.144

Яг цагаа олсон зүйл байна. Манайд нийтийн тээвэр ямар хэцүү билээ дээ. Маш их хар утаа хаядаг. Ийм автобустай болчуул хүн бүр машин авч унана гэж улайрахгүй бас агаар цэвэршинэ.

Зочин 2019-01-22 149.167.33.143

10%-ИА НЭХДЭГ ГИШҮҮН САЙД ДАРГАНЦАРУУД ЯМАРЧ САЙН ЗҮЙЛИЙГ СААР БОЛГОЖ ДӨНГӨ НЬ ӨӨ

zuw 2019-01-22 202.126.89.190

Yaj holbgdhu

ABB 2019-01-22 202.167.250.99

95953438

ужуж 2019-01-22 202.170.65.137

Гоё гоё гадаадын юм ярьж болноо. Гэхдээ энэ валютын ханш нь 3000 дөхөж байгаа мөхөж байгаа монголоо хар. 29 жилийн хулгай дээрмийнхээ учрыг олж чадахаа байлаа. БҮр ЖДҮ-г идчдэг аймшгийн намуудтай, тэд нарыгаа луйврыг мэдсээр байж сонгоод байдаг сонгогчидтой (соньгуулыг луйвардаагүй бол) ийм улсад наад гоё юмнууд чинь одоохондоо гоёдоно.

ЗОЧИН 2019-01-22 202.70.36.178

Хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй. манайхан ха очиж технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг хурдан нутагшуулаад хэрэглээд сурсан ард түмэн. Ажилд нь амжилт хүсье.

Зочин 2019-01-22 202.55.191.130

boltugai

ккк 2019-01-22 180.149.96.90

ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж