Фейсбүүк компани өөрийн хамгийн эрэлттэй арр болох мессенжерийн аппликейшндээ шинэ нэмэлт боломж нэмжээ.
Фейсбүүкийн “F8” чуулганаар тус компанийн захирал Марк Зукерберг “Бид мессенжерт нэмэлт үйлдэл суулгасан. Ингэснээр интернетээс нэмэлт програмыг татаж үзэл бодлоо илүү чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Өөрөө шинээр видео, хөдөлгөөнт зураг үүсгэж мессенжерээр шууд илгээж болно. Би шинэ үйлдлийг ашиглаж бүтээсэн хөгжилтэй зургаа хөгжүүлэлтийн багийнханд илгээсэн байгаа. Ажлын явцыг сайшаасан гэх үү дээ. Энгийн бас хөгжилтэй байгаа биз” хэмээн онцолжээ.
Энэ удаагийн чуулганд хоёр мянга гаруй програм хөгжүүлэгч оролцжээ.
Т.БИЛГҮҮН