Оросын Новгород хотыг фашистын Германы эзлэлтээс чөлөөлсний 75 жилийн ойг Ням гаригт /2019.01.20/ тэмдэглэлээ. Хотын төв талбайд цэргийн бие бүрэлдэхүүний болон зэвсэг техникийн парад явж өнгөрсөн байна.
Парадын дараа Новгородын Кремль дэх нэр үл мэдэгдэх цэргүүдийн дурсгалын Мөнхийн галд цэцэг өргөж, дараа нь Волхов голын дээгүүр Оросын агаарын цэргийн шилдэг бүрэлдэхүүн болох “Соколы России” багийн нисгэгчид ур чадвараа харуулжээ. Нисгэгчид Су-35С сөнөөгч онгоцоор үзүүлбэр үзүүлсэн байна. Энэ үзүүлбэр нь нарийн ур чадвар шаардсан хүнд төрөлд ордог байна. Тухайлбал, нам өндөрт /200 метр/ хязгаарлагдмал орчинд цагт 500-800 километрийн хурдтай үзүүлбэрээ үзүүлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Зочин 2019-01-22 202.21.120.18
2 –оо хамаагүй мэдэмхийрээд яахав дээ. Энд Волхов гол гэж байдаг л юм байна.
kkk 2019-01-22 66.181.190.189
Чадахгүй бол Ижил мөрөн гэж бич
bold 2019-01-22 103.9.90.130
Волхов байхдаа яахав Волга буюу Ижил