Гахайн махыг ямар компаниуд импортолдог вэ?

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

Гахайн махыг ямар компаниуд импортолдог вэ?

Гахайн махыг ямар компаниуд импортолдог вэ?

Улсын хэмжээнд гарч буй гахайн мялзан өвчний халдварыг импортын гахайн мах, махан бүтээгдэхүүнээс илэрч, тархсан байх магадлалтайг албаныхан хэлж байгаа. Гахайн мялзан өвчний улмаас энэ чиглэлийн компаниуд нэг төгрөгийн ч нөхөн төлбөргүйгээр мах махан бүтээгдэхүүнээ, гахайгаа устгалд оруулж байгаа. Бас Олон улсын худалдааны төв гэгдэх Нарантуул захаас эхлээд худалдааны зах, ресторанууд гахайн мах орсон бүх хоол, хүнснээсээ татгалзахад хүрээд буй.

Монголд гахайн махан бүтээгдэхүүн импортлогч 10 аж ахуйн нэгж бий

Мэргэжлийн хяналтынхан өчигдөр л гэхэд томоохон худалдааны төв, ресторанд нийт 313 гахайг устгаж, 3.3 тонн гахайн махыг устгалд оруулсан. Монголд гахайн аж ахуй, гахайн махан бүтээгдэхүүн импортлогч 10 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Эдгээрийн 90 гаруй хувь нь гахайн мах, махан бүтээгдэхүүнээ БНХАУ болон Польшоос оруулж ирдэг бол Нидерланд, ОХУ, Бельги улсаас цөөн тоогоор импортолдог байна. Монгол Улс өнгөрсөн 2018 онд 3000 тонн гахайн мах, 3388 тонн гахайн өөх оруулж ирсэн байна. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 6.8 сая ам.долларын гахайн мах, 3.4 сая ам.долларын гахайн өөх оруулж ирсэн тухай Гаалийн ерөнхий газрын Статистикийн газрын дарга Б.Цэрэн манай сайтад мэдээлэл өгөхдөө дурдсан байдаг.

Гахайн мах, өөх импортолдог зарим дотоодын үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг сонирхлоо. “Эбо холдинг”, “Махимпекс фүүдс”, “Арвижихгипс”, “Мийтхэам”, “ҮҮЭТ”, Отгонсаран тэргүүтэй  10 аж ахуйн нэгж энэ төрлийн бизнесийн зах зээлийг эзэлдэг байна. Эдгээр компаниудын талаарх мэдээллийг сонирхвол “Мах импэкс пүүдс” болон “Эбо Холдинг” компаниас бусад нь тодорхой танилцуулга ч олдсонгүй.

 “Мах импэкс фүүдс” компани

Салбартаа анхдагч, ууган үйлдвэр гэгддэг “Мах импэкс” компанийн салбар үйлдвэр болох “Мах импэкс пүүдс”. Тус компани нь 1946 онд байгуулагдсан “Мах импэкс “компанийн салбар үйлдвэр бөгөөд 2004 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Үйлдвэрлэл худалдааны “Хиам Консервийн Үйлдвэр” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж төрөл бүрийн хиам болон мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр бие даасан компани болон өргөжсөн байна.

Түүнчлэн 2010 онд “Нүүдэл” брэндийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Одоогоор энэ компани нь 200 гаруй ажилчин албан хаагчидтай бөгөөд 10 төрлийн утлагат хиам, 11 төрлийн чанамал хиам, гурван төрлийн дотор махан хиам, 13 төрлийн утлагат бүтээгдэхүүн, 13 төрлийн “Нүүдэл брэнд”-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

“Эбо Холдинг” компани

“Эбо Холдинг” компани нь гадаад, дотоод худалдаа, нэг удаагийн аяганы үйлдвэрлэл худалдаа, холбооны засвар угсралтын ажил, барилгын болон автомашины худалдааны чиглэлээр 1999 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулсаар иржээ.
Тус компани нь Монголд анх удаа 2001 онд Солонгосын дэвшилтэт технолиогоор халуун кофе, цай ба хүйтэн ундаанд зориулагдсан нэг удаагийн цаасан аяганы цогц үйлдвэрлэл оруулж ирэн БНСУ-ын “JM TRADING” компанитай хамтран ажиллаж үйлдвэрийнхээ түүхий эдээ авч, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд тасралтгүй нийлүүлдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж