Олимпийн хар цагириг цагаан болсны учир

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

Олимпийн хар цагириг цагаан болсны учир

Олимпийн хар цагириг цагаан болсны учир

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд “Бөртэ чоно” шагнал гардуулах ёслол 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ий өдөр болсон. Спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулдаг энэхүү нэр хүндтэй наадамтай холбоотой шүүмжлэл спорт сонирхчдын анхаарлыг татаад байна. Тодруулбал, шагнал гардуулах үеэр олимпийн таван цагаригийн өнгийг сольж, олимпийн хартийг зөрчсөн мэдээлэл тархаад байгаа юм.

Олимпийн бэлгэдэл нь олимпийн таван цагирагаас бүрдэх бөгөөд цагираг нь заавал цэнхэр, шар, хар, ногоон, улаан гэсэн өнгийн дарааллаар хийгдэнэ. Цагирагууд зүүнээс баруун тийш сүлжилдсэн байна. Дээд тал нь цэнхэр, хар, улаан цагираг, доод талд нь шар, ногоон цагираг байрласан байх бөгөөд Олон улсын олимпийн хорооны Төв штабт хадгалагдаж буй албан ёсны дүрс, зурагтай нийцэж байх ёстой гэж заажээ. Эдгээр цагираг нь дэлхийн таван тивийн хүмүүсийн нөхөрлөлийг билэгдсэн. Тэгвэл МҮОХ-ноос зохион байгуулсан “Бөртэ чоно” арга хэмжээний үеэр хар өнгийг цагаан болгон тавьжээ. Энэ талаар МҮОХ-ны мэргэжилтэн Д.Гомбоос тодруулахад “Бид арга хэмжээ зохион байгуулахдаа Олон улсын олимпийн хорооны үйл ажиллагааг судалсан. Тэгэхэд хар өнгийг цагаан өнгөөр орлуулж, харагдах байдлыг гаргасан байдаг. Энэ удаагийн өнгийг гэрэлтдэг харагдах байдлыг оруулахын тулд цагаан өнгө оруулсан. Харанхуйд хар өнгө гэрэлтэхгүй байдал “Лондон-2012” болон “Бээжин 2022” олимпийн наадмын сурталчилгаагаар харагдана” гэсэн тайлбарыг өглөө.

МҮОХ-оос Олимпийн хартыг зөрчсөн зүйл болоогүй гэж тайлбарлалаа. 2022 оны өвлийн олимпийн наадам БНХАУ-ын Бээжинд болох бөгөөд сурталчилгааг хийсээр байгаа. Уг наадмын сурталчилгаанд олимпийн таван цагаригийн хар өнгийн харагдах байдлыг цагаан болгон өөрчилжээ. Энэ мэтчилэн Олимпийн бэлгэдэл таван цагирагийн хар өнгийг цагаан болгон өөрчилсөн нь дээрх сурталчилгааны байдлаас харагдаж байна.

Олимпийн бэлгэдэл, таван цагариг, олимп үг, нэршил, олимпийн наадмын лого зэрэг 44 зүйл Олон улсын олимпийн хорооны өмч хэмээн Олон улсын оюуны өмчийн газар бүртгэсэн байдаг. Энэ талаар МҮОХ-оос 2012 онд албан ёсоор мэдэгдэл гаргаж, олимпийн бэлгэдэл, оюуны өмчийг сахин хамгаалах талаар олон нийтэд хүргэж байсан билээ. Тиймээс энэ удаагийн таван цагаригийн хар өнгийг цагаанаар сольсон асуудлыг Олимпийн харти зөрчөөгүй гэж үзжээ.

Сануулахад, МҮОХ-ны Гишүүдийн хурал энэ сарын 25-ны өдөр “Чингис” зочид буудалд болохоор болжээ. Уг хурлаар МҮОХ-ны 2018 оны үйл ажиллагааны тайлан, 2019 оны төлөвлөгөө, спортын холбоо болон гишүүдийг батлах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж