Эх орны брэнд “Эвсэг” саяхан Герман, болон Японы сүүлийн үеийн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр хүчин чадлаа нэмэгдүүлж, үйлдвэрээ өргөтгөсөн. Харин үйлдвэрийн дэргэдэх дэлгүүрийн өргөтгөлийн нээлтээ энэ сарын 21-нд хийлээ. Ингэснээр дэлхийн хамгийн том ноолуурын үйлдвэрийн дэргэдэх дэлгүүр болж байгааг нээлтийн үеэр онцолсон юм.
Нээлтээ хийж буй үйлдвэрийн дэргэдэх дэлгүүрийн өргөтгөл нь 1720 ам метр талбайтай, нэр, төрлөөр төрөлжсөн таван тасаг, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний тасагтай юм. Тус дэлгүүрт зочилж буй жуулчин, худалдан авагч бүр ноолуураар хэрхэн бүтээгдэхүүн урлаж байгааг харах боломжтойгоороо давуу талтай.
Экспортын борлуулалтаараа улсдаа хоёрт ордог “Эвсэг” брэнд нь өдгөө Итали, Швейцар, Герман, Англи, ОХУ, Япон, Казахстанд бүтээгдэхүүнээ гаргаж байгаа. Нээлтийн үеэр зарим эрхмийн сэтгэгдлийг сонслоо.
“ЭВСЭГ” БРЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ 80 ХУВЬ НЬ ЭКСПОРТОД ГАРДАГ
-Монгол Улсад жилд ойролцоогоор хагас сая жуулчин ирдэг. Тэдний 15 хувь нь манай үйлдвэрээр үйлчлүүлдэг. Энэ жил манайх үйлдвэрийн өргөтгөл, худалдааны төвийн өргөтгөл хийж, маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийснээрээ 300 гаруй ажлын байр бий болгосон. Мөн дэлгүүрийн талбайгаа 1720 ам метр болгож, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрийн дэргэдэх дэлхийн хамгийн том дэлгүүр болж байгаагаараа онцлог. Хөнгөн үйлдвэрийн салбарт манайх сүүлийн 30 жил ажиллалаа. “Эвсэг” брэндийн бүтээгдэхүүний 80 хувь нь экспортод гардаг гэдгээрээ онцлог. Өргөтгөлийн нээлтээ хийж байгаа манай үйлдвэрийн дэргэдэх дэлгүүрээр үйлчлүүлснээр ноолуураар хэрхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг харах боломжтой.
НООЛУУРЫН 28 ҮЙЛДВЭР 188.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВСАН
-Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газраас “Үйлдвэржилт XXI зуун” ноолуурын үйлдвэр хөгжүүлэх ковот тогтоосон. Үүний үр дүнд ноолуурын 28 үйлдвэр 188.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлийн үр дүн өнөөдөр гарч байна. өнгөрсөн жил эвсэг брэндийн үйлдвэр 300 хүний ажлын байрыг шинээр бий болгосон. Өнөөдөр Монгол Улсдаа томоохонд тооцогдох дэлгүүрийг нээж байна. Монгол Улс нь ноолуур нийлүүлэлтээр дэлхийд хоёрт ордог. Энэ хүрээнд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх нь чухал. Бидний хэрэгжүүлж буй ажлын үр дүн нь өнөөдрийн арга хэмжээ гэж бодож байна.
Эх орны “Эвсэг” брэндийн бүтээгдэхүүн нь экологид ээлтэй, сэргээгдэх баялгаар үйлдвэрлэсэн гэдгээрээ ялгарахаас гадна шилдэг дизайнерүүдийн ур ухаанаар бүтдэг. Тухайлбал, “Эвсэг” брэндийн ерөнхий дизайнер С.Алимаагийн зохиосон ноолууран даашинзын коллекц “Гоёл-2018” наадмаас “Гоёлын даашинзны шилдэг дизайнер”, 2009 онд МДХ-ны тэргүүн Түвшиг агсны нэрэмжит гранпри, “Гоёл-2016” наадмаас “Өдөр тутмын амралт, чөлөөт хувцасны шилдэг дизайнер”-аар шалгарсан юм. Мөн саяхан болж өнгөрсөн “Гоёл-2019” наадмаас “Эвсэг”-ийн дизайнерүүдийн баг “Шилдгийн шилдэг гранпри” шагнал хүртсэн юм.
Шинэ худалдааны төв нь ямагт хэрэглэгчдээ дээдэлж ирсэн Эх орны “Эвсэг” брэндийн хэрэглэгчдэдээ барьж байгаа бас нэгэн “сюрприз” төдийгүй үндэсний баялаг бүтээгчээс улс орныхоо хөгжилд оруулах дорвитой хувь нэмэр болох нь дамжиггүй.
Холбоотой мэдээ